Криста Пайкийг цаазаар авах ажиллагаа бүтэлгүйтэж, шоронгийн дарга албан тушаалаасаа огцорчээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Теннесси мужид ялтан Криста Пайкийг цаазаар авах ажиллагаа бүтэлгүйтсэний улмаас тус мужийн Засан хүмүүжүүлэх газрын дарга Франк Страда албан тушаалаасаа огцорлоо.

Криста Пайк нь 1995 онд сургуулийнхаа сурагчийг онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэргээр цаазаар авах ял авсан бөгөөд Теннесси мужийн түүхэнд цаазаар авах ял сонссон цөөн эмэгтэйчүүдийн нэг юм.

Өдгөө 50 настай Криста Пайкийн ялыг хортой тариа болох пентобарбитал хэрэглэн гүйцэтгэхээр бэлтгэжээ. Гэвч ял гүйцэтгэлийн баг түүний судсыг олох гэж удаан хугацаанд оролдсон бөгөөд Пайк өөрөө хамтран ажиллаж, "эндээс хийгээд үзээч" хэмээн зааж өгч байсныг хуульчид нь мэдээлсэн байна. Улмаар системийн гуурсанд асуудал үүссэний улмаас үхлийн аюултай тарианы тун судас руу бус, биеийн эд эсэд хальж шахагджээ. Энэ үеэр Пайк гар нь өвдөж байгааг хэлж, бие нь савлан, амьсгал нь боогдон тарчилж эхэлсэн байна. Нийт хоёр ч удаагийн тунг шахаж, хөшигний цаанаас түүний амьсгаадаж буй дуу чимээ сонсогдсоор байсан тул ажиллагааг аргагүйн эрхэнд зогсоосон байна. 

Уг хэрэг явдлын дараа мужийн Амбан захирагч Билл Ли Засан хүмүүжүүлэх газрын дарга Франк Страдагийн огцрох хүсэлтийг хүлээн авсан бөгөөд цаазаар авах ял гүйцэтгэх бүх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоон, хараат бус шалгалт эхлүүлээд байна.


Криста Пайкийг цаазаар авах ажиллагаа бүтэлгүйтэж, шоронгийн дарга албан тушаалаасаа огцорчээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0