Яамнаас хөрс гүн хөлдөж эхлэх хугацааг танилцууллаа

Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг агаарын температурын бодит болон урьдчилсан мэдээгээр интерполяцын аргыг ашиглан тооцооллоо. Архангайн нийт, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, зарим нэг нутгаар 10 дугаар сарын сүүлээр, Увс, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын зарим нэг нутгаар 11 дүгээр сарын эхээр, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нийт нутгаар 11 дүгээр сарын дунд арав хоногоос хойш хөлдөх төлөвтэй байна.

Эх сурвалж: Байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яам 


Яамнаас хөрс гүн хөлдөж эхлэх хугацааг танилцууллаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0