Эрхүүд тахлын халдвар авсан ажилтан нас барж, 5 эмнэлгийг тусгаарлав

ОХУ-ын Сибирийн Иркутск мужийн тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнд лабораторийн ослын улмаас уушгины тарваган тахлын халдвар алдагдаж, нэг ажилтан нас барсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, тус хүрээлэнгийн 28 настай судалгааны ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад сэжигтэй шинж тэмдэгтэйгээр нас барсан байна. Халдвар цааш тархахаас сэргийлэх зорилгоор орон нутгийн эрх баригчид дараах шуурхай арга хэмжээг авч эхэлжээ:

Шелеховын төв эмнэлэг болон холбогдох бусад 5 эрүүл мэндийн байгууллагад тусгаарлалт, карантины горим оруулсан байна. Нас барсан ажилтантай ойр харьцсан 200 орчим хүнийг олж тогтоон, эмнэлгийн хяналтад тусгаарлажээ. Бүс нутгийн зарим байгууллагуудад амны хаалт заавал зүүх шаардлага тавьж эхэлсэн бөгөөд ОХУ-ын Эрүүл мэндийн хяналтын газар (Роспотребнадзор)-ын төлөөлөгчид газар дээр нь ажиллаж байна.

Олон улсын халдварт өвчний тандалтын байгууллагуудын мэдээлж байгаагаар энэ нь шинэ төрлийн вирус эсвэл өргөн хүрээг заналхийлсэн цар тахал биш бөгөөд тодорхой бүсэд тусгаарлагдсан локал бактерийн ослын чанартай халдвар юм. Одоогоор өвчлөл хил дамнан тархсан эрсдэл тогтоогдоогүй, хяналтад байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. 


Эрхүүд тахлын халдвар авсан ажилтан нас барж, 5 эмнэлгийг тусгаарлав
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0