Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх 20 жилийн хугацаатай гэрээ сүүлийн өдрүүдэд улс төр, эдийн засгийн хүрээнд маргаан дагуулж байна. Тус хэлэлцээрийг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж, зарим нь дэмжсэн ч нийт гишүүдийн дунд санал зөрчилдөөн үүсгэсэн асуудал болоод байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж төслийг сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн билээ. Нэг үгээр хэлбэл ОХУ-тай хамтарсан компани байгуулж онгоцны түлш нийлүүлэх Засгийн газрын хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжихгүй гэдэгээ илэрхийлсэн.
Бид яаж яваад 20 жилийн хугацаатай гэрээ байгуулах болов
2017 онд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумын үеэр тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын “Роснефть” компанитай Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун түгээх гидрант системийг ашиглалтад оруулах, шатахуунаар хангах талаар санамж бичиг байгуулсан байна. Улмаар “Эрчис ойл” ТӨХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 14 дүгээр тогтоолын дагуу, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулж. Тус компани нь “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн охин компани болж Чингис хаан олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн үйл ажиллагааг эрхлэх зорилготойгоор байгуулагджээ.
“Эрчис ойл” нь ОХУ-ын “РН-Аэро” ХХК-тай хамтран 2022 оны 7 дугаар сарын 7-нд “Агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, агаарын хөлгийн түлшний ханган нийлүүлэлт хийхээр ажиллаж эхэлсэн байна. 2022 оны 9 дүгээр сараас эхлэн МИАТ ТӨХК болон бусад агаарын тээвэрлэгчдэд шатахууныг дундын зуучлагчгүй, нэмэлт үнийн нэмэгдэлгүйгээр нийлүүлж эхэлсэн аж.
“Эрчис ойл” нь Монгол Улсын агаарын хөлгийн түлшний хангамжийг тогтвортой, найдвартай байлгах үүрэгтэйгээр байгуулагджээ. Тиймээс ОХУ-ын төрийн өмчит “Роснефть Аеро” компанитай хамтран, Монголын 60 хувь, ОХУ-ын 40 хувийн эзэмшил бүхий хамтарсан компани байгуулахаар тохиролцсон. Энэхүү хамтарсан компани нь Чингис хаан олон улсын нисэх буудалд агаарын хөлгийн түлшний хангамжийг тасралтгүй, тогтвортой хангах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилготой.Монгол Улс жилд ойролцоогоор 70,000 тонн онгоцны түлш хэрэглэдэг бөгөөд энэ хэрэгцээг хангахын тулд дээрх хамтарсан компани 20 жилийн хугацаанд түлш нийлүүлэхээр төлөвлөж байна.
Онгоцны түлш нийлүүлэх олон улсын туршлага
Зах зээлийн зохицуулалттай нээлттэй систем (Европ, АНУ)
- Нисэх буудлууд онгоцны түлшийг олон улсын тендерийн зарчмаар худалдан авдаг.
- Түлш нийлүүлэх, хадгалах, түгээх ажлыг тус тусад нь, хувийн хэвшил гүйцэтгэдэг.
- Хяналтын байгууллагууд стандарт, аюулгүй байдалд хяналт тавьдаг.
- Логистик, тээвэрлэлтийн уян хатан байдал өндөр.
- Түлшний нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулахын тулд олон нийлүүлэгчтэй гэрээ байгуулдаг.
Төрийн хяналтад байдаг тогтолцоо (ОХУ, Хятад)
- Түлш нийлүүлэлтийг төрийн өмчит компани хариуцдаг.
- Гадаадын агаарын тээвэрлэгчдэд хатуу журам, тариф тогтоодог.
- Түлшний агуулах, түгээх систем төрийн хяналтад байна.
- Гэрээг олон жилээр, төр хооронд байгуулдаг.
Гуравдагч этгээдээр дамжуулан хийдэг (зарим хөгжиж буй орнууд)
- Нисэх буудал өөрөө түлш худалдан авдаггүй, зуучлагч байгууллагаар дамжуулдаг.
- Түлшний үнэ өндөр, стандарт зөрчих эрсдэлтэй.
- Логистик, тээвэрлэлтийн зохион байгуулалт сул.
- Эрсдэл ихтэй, геополитикийн хамаарал өндөр.
Стратегийн нөөц болон олон улсын баталгаажсан ханган нийлүүлэлт (Сингапур, Өмнөд Солонгос)
- Түлшний нийлүүлэлтийн олон эх үүсвэртэй.
- Нисэх буудал тус бүр өөрийн агуулах, логистик дэд бүтэцтэй.
- Гэрээ хэлцлийг олон улсын стандартаар баталгаажуулдаг.
- Шатахууны нийлүүлэлт, үнэ, чанарын мэдээлэл ил тод.
- Хамгийн багадаа 2-3 нийлүүлэгчтэй гэрээ байгуулж, өрсөлдөөнийг хадгалдаг.
Онгоцны түлш нийлүүлэх олон улсын жишиг нь ихэвчлэн олон нийлүүлэгчтэй, өрсөлдөөнт, ил тод байдалтай систем байдаг. Монголын хувьд нэг нийлүүлэгчээс хамаарах урт хугацааны гэрээ нь зарим эрсдэлийг дагуулж болзошгүй юм. ОХУ олон улсын эдийн засгийн хоригт орсон, зөрчилдөөнтэй нөхцөл байдалтай байгаа тул Монголын гадаад бодлогын тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй. Тэр тусмаа барууны орнуудтай харилцах харилцаанд нөлөөлөх, хөрөнгө оруулагчдын итгэл буурах эрсдэлтэй. Яваандаа зах зээлийн монополь үүсэж түлшний үнэ нэмэгдэх, чанарын асуудал гарах зэрэг олон асуудлууд бий болно.
Агаарын тээвэр бол улс орны стратегийн салбар. Онгоцны түлш нийлүүлэлт хөндөгдвөл улс орны тусгаар тогтнолд нөлөөлөх хэмжээнд хүрэх эрсдэлтэй. Ялангуяа цэрэг, онцгой нөхцөлд онгоцны түлшний хамаарал нь шууд эрсдэл болдог зэрэг асуудлууд тус гэрээнд манай талд ашиггүй нөхцлөөр хэд хэдэн заалт орсон байгааг анхаарууштай.
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх 20 жилийн хугацаатай гэрээ эрсдэл дагуулах уу |
2025-04-22 12:14:59
2025-04-22 12:09:09
2025-04-22 12:08:48
2025-04-22 17:50:08
2025-04-22 17:37:05
2025-04-22 16:16:40
2025-04-22 16:16:22
2025-04-22 16:16:06
2025-04-22 16:13:36
2025-04-22 12:22:52
2025-04-22 12:14:59
2025-04-22 12:09:09
2025-04-22 12:08:48
2025-04-22 12:07:25
2025-04-22 12:03:38
2025-04-22 11:20:07
2025-04-22 10:59:20
2025-04-22 09:19:54
2025-04-22 09:19:39
2025-04-22 08:58:45
2025-04-21 19:12:53
2025-04-21 18:20:43
2025-04-21 18:13:06
2025-04-21 17:16:27
2025-04-21 17:01:52
2025-04-21 16:56:44
2025-04-21 16:53:11
2025-04-21 16:30:01
2025-04-21 16:17:43
2025-04-21 15:21:26
2025-04-21 15:21:09
2025-04-21 15:10:31
2025-04-21 13:57:14
2025-04-21 13:54:00
2025-04-21 12:32:17
2025-04-21 12:24:21
2025-04-21 12:08:57
2025-04-21 11:57:20
2025-04-21 11:18:37
2025-04-21 09:59:29
2025-04-21 09:53:49
2025-04-21 09:38:37
2025-04-21 09:32:39
2025-04-21 09:27:51
2025-04-21 09:18:07
2025-04-21 09:11:34
2025-04-21 09:09:07