Авсралийн иргэн Эрин Паттерсон "хорон цагаан” мөөгөөр гурван хүний амийг хордуулан хөнөөсөн хэргээр 33 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн байна.
Даваа гарагийн өглөө Виктория мужийн дээд шүүхийн шүүгч Кристофер Бил ял оноосныг шууд дамжуулсан байна. Шүүгч Бил Паттерсоныг гэмт хэргийнхээ төлөө ялын дээд хэмжээгээр шийтгүүлэх ёстой гэж мэдэгджээ.
Тэрбээр Хизер Вилкинсон, Дон, Гэйл Паттерсон нарыг хөнөөсөн хэргээр түүнд бүх насаар нь хорих ял оноож, Иан Вилкинсоныг хөнөөхийг завдсан хэргээр 25 жилийн хорих ялыг нэгэн зэрэг эдлүүлэхээр болжээ. Паттерсон 676 хоног цагдан хоригдсон байна. Түүний хувьд 2056 онд тэнсэн суллах хүсэлт гаргах эрхтэй болох бөгөөд 82 нас хүрсэн байх юм.
Долдугаар сард 11 долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа тангарагтны шүүх 50 настай Паттерсоныг түүний салсан нөхөр Саймон Паттерсоны эцэг эх болох Дон, Гейл Паттерсон, Саймоны авга эгч Хизер Вилкинсон нарыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзжээ. Шүүгчид мөн Паттерсоныг Хизерийн нөхөр Иан Вилкинсоныг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгав. Паттерсон 2023 оны долоодугаар сард үдийн зоог барих үеэр зочдыг “хорон цагаан” гэх мөөгөөр хийсэн үхрийн махан веллингтоноор хоолложээ.
| Австралийн мөөгний алуурчин Эрин Паттерсонд бүх насаар нь хорих ял оноолоо |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38