Өмнөд Солонгосын дуучин ROSÉ (Rosé) болон Bruno Mars нарын хамтран дуулсан “APT” дуу 2025 оны MTV Video Music Awards-ийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Жилийн шилдэг дуу” цомыг хүртлээ.
Энэхүү бүтээл нь гарсан цагаасаа эхлэн дэлхийн хөгжмийн чартад тэргүүлж, олон улсын сонсогчдын дунд хит болсон билээ. Vogue, People, Independent зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “APT.” дууг 2025 оны хамгийн нөлөө бүхий уран бүтээлүүдийн нэг хэмээн онцолж байна.
Шагнал гардуулах үеэр OSÉ тайзан дээр гарч: “Энэ дуу надад болон бидний хамтын хүч хөдөлмөртөө итгэх итгэлийг өгсөн. Bruno-д болон бүх сонсогчдодоо талархаж байна” гэж сэтгэл хөдлөлтэйгээр мэдэгджээ.
Ийнхүү OSÉ анх удаа MTV VMAs-ийн томоохон шагнал хүртэж, карьерынхаа шинэ амжилтыг бүтээв. Харин хамтран ажилласан Bruno Mars энэ дууллыг түүний хөгжмийн ур чадварын тод жишээ болсон хэмээн үнэлжээ.
| ROSÉ-гийн Bruno Mars-тай хамтарсан “APT” дуу “MTV”-аас “Жилийн шилдэг дуу” шагналыг авлаа |
BTS 88 тоглолт хийхээс 32-ыг нь амжилттай дуусгалаа
2026-07-19 20:13:14
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44