Орос улс Украины нийслэл Киевт дайны эхнээс хойших хамгийн том хэмжээний агаараас цохилт хийж, Засгийн газрын байр анх удаа өртжээ.
Associated Press, Reuters-ийн мэдээлснээр, 2025 оны есдүгээр сарын 7-нд болсон довтолгоонд 800 гаруй дрон, хэд хэдэн пуужин ашигласан бөгөөд Украины агаарын хамгаалалт ихэнхийг нь устгасан ч хэсэг нь нэвтэрч, хотын төвийг онов.
Засгийн газрын байрны дээвэр болон дээд давхрууд ноцтой эвдэрч, гал гарсан байна. Хотын захиргаа мэдээлснээр дөрвөн хүн, түүний дотор гурван сартай нярай хүүхэд амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ.
Украины Ерөнхий сайд Юлия Свириденко “Алдсан амь насыг буцааж чадахгүй, гэхдээ бид эвдэрсэн барилгыг сэргээнэ” гэж мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Владимир Зеленский хамгаалалтаа бэхжүүлэх талаар олон улсын түншүүдтэй яриа хэлэлцээ хийж буйгаа онцолжээ.
Олон улсын зүгээс энэ үйл явдлыг хатуу буруушаасан бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Кийн Стармер, Европын Комиссын дарга Урсула фон дер Лейен нар үүнийг “аймшигтай халдлага” гэж тодорхойлсон байна.
Харин Оросын Батлан хамгаалах яам Киев дэх цэргийн болон логистикийн байгууламжийг онилсон гэж мэдэгдсэн ч, Засгийн газрын байрыг чиглэсэн цохилтыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
| Украины Засгийн газрын байр цохилтод өртөв |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20