Монголын хойд хэсэгт орших жуулчны газарт гэрэл зураг авхуулж байгаад 20 гаруй насны Солонгос жуулчин эмэгтэй галт уулын тогоонд унаж, нас баржээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хоргын тогоо гэх газарт БНСУ-н иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Шалтгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байгаа" гэж мэдээллээ.
Харин Солонгосын ГХЯ-наас есдүгээр сарын 7-нд мэдээлэхдээ, "Тэр галт ууланд гэрэл зураг авахуулж байгаад гэнэтийн хүчтэй салхинд тэнцвэрээ алдаж унасан гэж таамаглаж байна. Яг нөхцөл байдлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шалгаж байна" гэсэн байв.
| "Солонгосын аялагч, инфлүүнсерын нас барсан шалтгааныг шалгаж байна" |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00