Монголын хойд хэсэгт орших жуулчны газарт гэрэл зураг авхуулж байгаад 20 гаруй насны Солонгос жуулчин эмэгтэй галт уулын тогоонд унаж, нас баржээ.
Өнгөрсөн сарын 28-нд Уран тогоо галт ууланд хатагтай А гэгч эмэгтэй унаж нас барсан талаар Солонгосын ГХЯ-наас есдүгээр сарын 7-нд мэдээллээ. Тэрбээр олон нийтийн сүлжээнд 90,000 орчим дагагчтай байсан бөгөөд тухайн бүс нутгаар аялж байжээ.
Тус яамны ажилтан "Тэр галт ууланд гэрэл зураг авахуулж байгаад гэнэтийн хүчтэй салхинд тэнцвэрээ алдаж унасан гэж таамаглаж байна. Яг нөхцөл байдлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шалгаж байна" гэжээ. Монголын аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг болох Уран тогоо галт уул 1680 метрийн өндөрт байрладаг бөгөөд тогоо нь 500-600 метрийн диаметртэй, 50-60 метрийн гүнтэй аж.
Эх сурвалж: The Korea Times
| Солонгосын аялагч, инфлүүнсер Монголд галт уулын тогоонд унаж нас баржээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33