Вероника Скворцовагийн хэлснээр шинэ эм нь эрт туршилтаар хавдрын хэмжээ, өсөлтийг 80 хувь хүртэл бууруулсан гэнэ. ОХУ-ын шинээр боловсруулсан хорт хавдрын эсрэг вакцин нь эмнэлзүйн эрт туршилтаар өндөр үр дүнтэй болохыг харуулж, нэвтрүүлэхэд бэлэн болсон гэж Холбооны Анагаах Ухаан-Биологийн агентлагийн дарга Вероника Скворцова мэдэгдэв.
Тус эм нь Оросын Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрлийг хүлээж байгаа гэнэ. Уг вакцин гурван жилийн эмнэлзүйн эрт туршилтаар маш сайн үр дүн үзүүлсэн гэж Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр албаны хүн Известия сонинд ярьжээ.
Скворцова хэлэхдээ, "Туршилтууд нь вакциныг хэрэглэхэд аюулгүй, тэр дундаа давтан хэрэглэх нь өндөр үр дүнтэйн дээр хавдрын хэмжээ багасгаж өсөлтийг удаашруулж болохыг нотолсон" гэжээ. Зарим хорт хавдрын хувьд үр нөлөө нь 60-80 хувь хүрдэг гэж тэр нэмж хэлэв. Зуны сүүлээр “Бид эмнэлзүйн зориулалтаар ашиглах зөвшөөрөл авахаар Эрүүл мэндийн яаманд бичиг баримтаа өгсөн” гэж албаны хүн нэмж хэлэв. Эхний удаад бүдүүн гэдэсний хорт хавдар, дараа нь глиобластома, меланома зэрэгт ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ. Гамалеягийн Тархвар Судлал, Микробиологийн Судалгааны Хүрээлэнгийн мэдээлснээр энэ эм нь AI-ийг ашиглан өвчтөний дархлааны системийг хорт хавдрын эсүүдтэй тэмцэхэд сургах зорилгоор мРНХ-д суурилсан вакцин юм. Тус хүрээлэн мөн ОХУ-ын Sputnik V Covid-19 вакциныг бүтээсэн бөгөөд одоогоор ижил мРНХ технологийг ашиглан ХДХВ-ийн вакцин дээр ажиллаж байгаа.
Эх сурвалж: RT NEWS
| ОХУ-д 80 хувь үр нөлөөтэй хорт хавдрын вакцин бүтээжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20