Нийслэлийн хэмжээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 1200 үзлэг хийгдсэнээс 7.8 хувь буюу 9200 тохиолдол нь томуу, томуу төст өвчин эзэлж байна.
Насны байдлаар авч үзвэл дээрх өвчний халдвар авсан 0-15 насныхан 86 хувийг эзэлж байна. Тэр дундаа 0-1 насны хүүхэд 21.2 хувь, 2-4 насныхан 23.5 хувь, 5-9 насныхан 19.5 хувь, 10-15 насныхан 23.2 хувийг эзэлжээ.
Түргэн тусламжаар нийт 10,900 дуудлага ирснээс 13.9 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна.
Мөн нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд өнөөдрийн байдлаар нийтдээ 1311 хүүхэд хэвтэн эмчлүүүлж байна. Тэдний 87 хувь нь томуу, томуу төст өвчний халдвар авснаас эмнэлэгт хэвтжээ. Нийт 572 ор байдаг ч хэвтэн эмчлүүлэгсэд нэмэгдсэн тул 532 ор нэмэлтээр дэлгэжээ. Мөн нийслэлийн хэмжээнд эмнэлгүүдэд 1284 эмч, сувилагч ажиллаж байна. Төрөлжсөн үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагад ор дэлгэсэн. Нийт 1814 ор дээр нэмж 3122 ор дэлгэсэн тул хүүхэд хэвтэн эмчлүүлэх бэлэн байдал хангагджээ.
Томуу, томуу төст өвчин нь вирусын гаралтай, ханиаж найтаахад тархдаг. Нэг хүн найтаахад 40 мянга гаруй вирусын дусал тархдаг. Вирусын дусал нь 7 метрийн зайнд халдвар тараах эрсдэлтэй байдаг тул амны хаалт зүүх нь энэ төрлийн өвчлөлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах найдвартай арга хэрэгсэл болох аж.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог буюу гуравдугаар түвшинд хүрсэн. Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол ихэсч тэр хэрээр орны ачаалала нэмэгдэж байна. Эцэг, эхчүүдийн хувьд 5-аас доош насныханд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж байгаа бол 6-аас дээш насныханд энэ шинж тэмдэг илэрсэн ч сургуульд нь явуулж байгаа нь хүүхдийн өвчин хүндрэх, бусдад халдварыг тараах эрсдэл болоод байна.
Иймээс томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн үед шууд эмчид хандах, сургуульд нь явуулахгүй байж, гэрээр эмчилгээг хийлгэх шаардлагатайг зөвлөлөө. Мөн энэ өвчнөөс эрсдэлт бүлэг буюу ахмад настан, жирэмсэн эхчүүд, зүрх судасны өвчлөлтэй иргэн урьдчилан сэргийлэх шаардлагатай. Үүний тулд болж өгвөл олон нийтийн газраар явахгүй байх, хүн олонтой газар зайлшгүй явах шаардлагатай бол амны хаалт зүүхийг санууллаа.
| Түргэн тусламжаар нийт 10,900 дуудлага ирснээс 13.9 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34