Монгол Улс дахь тархины харвалтын өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар эрүүл мэндийн салбарын төлөөллүүд “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Ам муруйх, гар сулрах, хэл яриа өөрчлөгдөх, хараа бүрэлзэх, тэнцвэр алдагдах шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламжийн 103 тусгай дугаарт дуудлага өгч, эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандах хэрэгтэй.
Монгол Улсын хүн ам тархины харвалтаар дэлхийд гуравдугаар байранд орж байна. Харвалт, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтаар өндөр хувьтай байгаа энэ асуудалд анхаарах шаардлагатайг тэд хэлж байлаа.
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа "Толгой нь маш их хүчтэй өвдөж, улмаар харвах явдал залуусын дунд их байна.
Толгой их өвдөх, ухаан алдах шинж илэрвэл гуравдугаар шатлалын нарийн тусламж хэрэгтэй. Энэ тохиолдолд Улсын Гуравдугаар эмнэлэг, Улсын нэгдүгээр эмнэлэг, Улсын Хоёрдугаар эмнэлэгт нарийвчилсан шинжилгээ хийгээд эмчилгээний дараагийн шатны мэс засал болон нарийн эмчилгээний аргуудыг хэрэглэж байна" гэв.
"Монголын харвалт судлалын нийгэмлэг"-ийн тэргүүн Р.Амарбаясгалан "Дэлхийн харвалтын байгууллагын мэдээгээр сүүлийн жилд 12 сая хүн шинээр харвалтад өртжээ. Харвасан өвчтөнүүдийн 50-аас дээш хувь нь нас бардаг. Өнгөрсөн хугацаанд харвалтын улмаас дэлхий дээр зургаан сая хүн ам нас барсан байна.
Түүнчлэн харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болсон 100 гаруй сая хүн байна. Монгол Улс тархины харвалтаар дэлхийд эхний гуравт бичигдэж байна.
Манай улсын хүн амын өвчлөлөөс харахад 10 жилийн өмнө ид хөдөлмөрийн насны залуусын 12.6 хувь харвалт өгч байжээ. Энэ үзүүлэлт одоо 18.6 болж өссөн бөгөөд харвалт улам залуужиж байна.
Дэлхийн харвалтын байгууллагаас дараах таван эрсдэлт хүчин зүйлд анхаарахыг зөвлөдөг. Энэхүү таван эрсдэлт хүчин зүйл та биднээс өөрсдөөс маань хамаарах асуудал.
Тодруулбал:
Дээр дурдсан таван шалтгааныг засаж чадвал эрүүл амьдрах боломжтой" гэлээ.
| Ж.Ариунаа: Толгой нь маш хүчтэй өвдөж, улмаар харвах явдал залуусын дунд их байна |
2026-04-30 17:17:56
2026-04-30 17:01:35
2026-04-30 16:45:10
2026-04-30 17:17:56
2026-04-30 17:01:35
2026-04-30 16:45:10
2026-04-30 15:47:57
2026-04-30 13:48:42
2026-04-30 13:45:23
2026-04-30 13:20:19
2026-04-30 13:09:46
2026-04-30 12:28:45
2026-04-30 11:16:54
2026-04-30 10:59:18
2026-04-30 10:55:07
2026-04-30 09:24:11
2026-04-30 09:14:08
2026-04-30 07:20:00
2026-04-30 07:10:00
2026-04-29 18:18:05
2026-04-29 17:57:25
2026-04-29 17:50:49
Цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
2026-04-29 17:20:05
2026-04-29 17:03:44
2026-04-29 16:48:23
2026-04-29 15:57:26
2026-04-29 15:02:17
"1199 хоногийн дараа шүүхийн шийдвэр гаргууллаа, хайртай сахиусан тэнгэр минь өршөө"
2026-04-29 13:05:54
Нас барсан 130 мянган иргэний хувьцааг өвлүүлж олгоно
2026-04-29 12:55:54
2026-04-29 12:01:06
2026-04-29 11:51:28
Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудаж, хөнөөжээ
2026-04-29 11:20:29
Вьетнамд алба хааж тэтгэвэрт гарсан 15 морийг эх оронд нь авч ирнэ
2026-04-29 11:01:18
Явган хүний зам хаасан зөрчлийг арилгах хугацаа өглөө
2026-04-29 10:52:49
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
2026-04-29 10:46:42
2026-04-29 10:40:08
Дараах аймаг, сумдад цас, бороо орж байна
2026-04-29 09:24:22
2026-04-29 07:15:00
2026-04-29 07:10:00