Хан-Уулын дараагийн "Б.Цэрэн" Соёлын сайдын ангийн найз Ц.Эрдэнэбаатар болох уу

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурлаар ирэх 11 дүгээр сарын 7-нд Нийслэлийн МАН-ын Бага хурлыг зарлахаар товлосон байна.

Энэхүү бүтцийн өөрчлөлт, намын дотоод шилжилт хөдөлгөөнтэй холбогдуулан Хотын дарга асан Х.Нямбаатарын үед томилогдсон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр харилцан тохирсон гэх мэдээлэл цацагдсан. Түүний оронд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөөг томилохоор ярилцаж буй талаар яваад эхэлсэн.

 Тэгвэл Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн дараагийн чөлөөлөгдөх хүн гэгдэх яриа гарсан нь бас нэгэн шинэхэн засаг даргыг хэн болох бол гэсэн таамаг эхлээд байна. Түүнчлэн Хан-Уулаар овоглодог Соёлын сайд Ж.Алдаржавхлан өөрийн вант улсын засгаар ангийн хүүхэд багийн анд Ц.Эрдэнэбаатарыг тавих магадлалтай гэх.

Одоогоор Ц.Эрдэнэбаатар нь ХУД-ийн менежерийн үүргийг гүйцэтгэдэг ажээ. Электрон барааны наймаа эрхэлж байсан Ц.Эрдэнэбаатарыг 2016 оноос Ж.Алдаржавхлан өөрийн харьяандаа авчиран Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захиралаар томилсноор улс төрийн гараагаа эхэлсэн нэгэн юм байна.


Хан-Уулын дараагийн "Б.Цэрэн" Соёлын сайдын ангийн найз Ц.Эрдэнэбаатар болох уу
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-10-20 18:07:26
    Зочин: Компютерийн програмаар монгол хүмүүсийн секс хийжаагааг өөрсөд нь мэдэгдэлгү бичиж аваад гадаадийн гаж донтнуудад зарж
Шинэ мэдээ