Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо болж буй Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учралыг төлөөлөн оролцож байна.
ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлэх юм.
Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцон үг хэлж, хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс хил, нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор байгуулсан түүхтэй. Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гишүүн нь бөгөөд Монгол Улс, Афганистан ажиглагч орон юм. Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив, Лаос гэсэн 15 улс ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон болоод байна.
| Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын ЗГ-ын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна |
2026-10-19 09:22:59
Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудлууд
2026-10-16 08:26:19
НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа
2026-10-15 17:54:18
2026-10-19 16:20:24
2026-10-19 16:01:53
2026-10-19 14:52:48
2026-10-19 14:47:48
2026-10-19 12:29:21
2026-10-19 11:47:51
2026-10-19 10:41:35
2026-10-19 10:21:53
2026-10-19 10:14:58
2026-10-19 09:38:16
2026-10-19 09:22:59
Улаанбаатарт -4 хэм. Өдөртөө ялимгүй цас орно
2026-10-19 07:27:21
Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу
2026-10-19 07:25:37