Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 347 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч шалган, үүнээс 297 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор үлдэх 50 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянан шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Мөн өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ирүүлсэн 155 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 43-ыг нь хянан шийдвэрлэжээ. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд дурдсан зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлсэн байна.
Тухайлбал, гомдол мэдээллийг шалгах явцад:
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын удирдах албан тушаалтнууд,
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан А,
Говь-Алтай аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоожээ. Иймд уг асуудлыг харьяаллын дагуу шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.
Үүнээс гадна төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан юм. Шалгалтаар удаа дараагийн гүйлгээгээр тушаасан 19.3 сая төгрөгийг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ зөрчсөн албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүллээ. Түүнчлэн Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагын нэр бүхий 4 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, илэрсэн зөрчлийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
| Сургуулийн захирлууд болон сумын удирдлагууд Эрүүгийн хуулиар шалгагдаж эхэллээ |
2026-10-20 13:58:13
2026-10-20 13:33:12
2026-10-20 12:18:21
2026-10-20 13:58:13
2026-10-20 13:33:12
2026-10-20 13:01:37
2026-10-20 12:18:21
2026-10-20 11:01:31
2026-10-20 10:23:17
Францад хэсэгчилсэн хөл хорио тогтоов
2026-10-20 09:43:59
Увс аймагт цасанд төөрсөн нэг иргэн амиа алдаж, нэг иргэнийг эрэн хайж байна
2026-10-20 09:23:42
2026-10-20 07:10:00
2026-10-20 07:00:00
2026-10-19 16:20:24
2026-10-19 16:01:53
2026-10-19 14:52:48
2026-10-19 14:47:48
2026-10-19 12:29:21
2026-10-19 11:47:51
2026-10-19 10:41:35
2026-10-19 10:21:53
2026-10-19 10:14:58
2026-10-19 09:38:16
2026-10-19 09:22:59
Улаанбаатарт -4 хэм. Өдөртөө ялимгүй цас орно
2026-10-19 07:27:21
Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу
2026-10-19 07:25:37