Бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байх эрхэм зорилготой Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим өнөөдөр энэ эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж байна уу гэдэг нь маш эргэлзээтэй. Учир нь тус байгууллагыг сүүлийн жилүүдэд “Монголын топ 100 аж ахуй нэгж” гэх өргөмжлөл олгох, хэдхэн бүлэг хүмүүст л үйлчлэхээс өөрөөр ААН-рүү чиглэсэн дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байна гэж зэмлэх гишүүд олон болсон.
МҮХАҮТ-ийн зарим удирдлагууд гишүүн байгууллагуудаас бүрдсэн төсвийг үр ашиггүй зарцуулдаг, хувьдаа ашигладаг, костюм пиджак авахаас эхлээд бриллиантан бөгжөөр гангардаг гэх түүхийг өөр хоорондоо ярихаас өөрийг хийж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй.
Тэгвэл уг байгууллагатай холбоотой нэгэн ноцтой мэдээллийг тус байгууллагын гүйцэтгэх захирал асан А.Амартөгс дэлгэсэн юм.
Тэрбээр “МҮХАҮТ-ын нэр дээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтын аманд 5га газар байгаа. Энэ газар бол үзэсгэлэнт байгалтай аялал жуулчлалын зориулалттай. Тухайн үеийн удирдлагууд энд олон улсын үзэсгэлэнгээ зохион байгуулъя, ер нь давхар, давхар юм хийе гэж л бодож авсан байх.
Гэтэл энэ газар дээр 2023-2025 онд МҮХАҮТ-ийн Ногоон зээлийн батлан даалтын сангаас хувийн компанид мөнгө зээлээд олон тооны хаус барьж, хувь хүнд зарахаас гадна одоогийн 11 удирдлага өөрсдөө амьдарч байна. Энэ ажлыг тухайн үеийн удирдлагууд болох Т.Дүүрэн, Ц.Магнайбаатар нар оройлон хийсэн. Тэд өөрсдөдөө ашигтай зүйл хийсэн ч тухайн хаусуудыг худалдан авсан иргэд өнөөдөр нэг насаараа амьдрах орон сууцныхаа газрын гэрчилгээг гаргуулж авч чадахгүй, орон сууцаа худалдан борлуулах эрхгүй л сууж байна. Иргэдийг ингэж хохироож болохгүй.


Миний хувьд тухайн байгууллагын даргаар ажиллах үедээ маш олон зөрчлийг илрүүлж, шинэчлэлийг хүсэж, шүүмжилж эхэлсэн нь тухайн үед хүмүүст таалагдаагүй учраас намайг хууль бусаар халсан. Би нэр төрөө сэргээлгэх зорилгоор шүүхэд хандаад шүүхийн шийдвэр нь 2025 оны 12 дугаар сарын 16-нд гарсан ч өнөөдрийг хүртэл ажилдаа буцаж орж чадахгүй л явна. Энэ мэт маш олон зөрчил уг байгууллагад илэрсэн. Үүнийг шат дараатай дэлгэх болно.” хэмээсэн юм.

Ташрамд дурдахад одоо МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр Б.Лхагважав ажиллаж байгаа бөгөөд өмнө нь 2014-2019 онд тэргүүлэн ажиллах хугацаанд Монголын бизнесийн орчин 20 байраар ухарсан гэх баримт байдаг.
Гудамжны тэмцэгчээс намын нөмөрт шургасан Б.Лхагважавыг ойр тойрныхон нь суусан газраасаа шороо атгадаг сүүхээтэй нэгэн гэдэг. Үүнийг гэрчлэх гэсэн мэт тэрээр Монголын Гимнастикийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа тус холбооны мэдэлд байсан газрыг хууль бусаар зарж борлуулсан, зориулалтыг нь өөрчилсөн гэх асуудалд холбогдсон бөгөөд энэ талаар гимнастикийн тамирчид бараг л үлгэр шиг ярих ярьдаг билээ.
Одоо харин МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважав шүүхийн шийдвэр дээр сандайлж суучихаад "Ирэх сард болох ТУЗ-ийн хурлаар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх эсэхийг шийднэ" гээд таг гүрийчихсэн байгааг хэрхэн ойлгох вэ.
Шүүхээр шийдэгдчихсэн асуудлыг МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважав шийддэг болчихсон хэрэг үү...
| Т.Дүүрэн, Ц.Магнайбаатар нар МҮХАҮТ-ийн дарга байхдаа 5 га газарт сангийн зээлээр хаус барьж, өөрсдөө орохоос гадна бусдад зарж борлуулжээ |
2026-10-20 13:58:13
2026-10-20 13:33:12
2026-10-20 13:01:37
2026-10-20 13:58:13
2026-10-20 13:33:12
2026-10-20 13:01:37
2026-10-20 12:18:21
2026-10-20 11:01:31
2026-10-20 10:23:17
Францад хэсэгчилсэн хөл хорио тогтоов
2026-10-20 09:43:59
Увс аймагт цасанд төөрсөн нэг иргэн амиа алдаж, нэг иргэнийг эрэн хайж байна
2026-10-20 09:23:42
2026-10-20 07:10:00
2026-10-20 07:00:00
2026-10-19 16:20:24
2026-10-19 16:01:53
2026-10-19 14:52:48
2026-10-19 14:47:48
2026-10-19 12:29:21
2026-10-19 11:47:51
2026-10-19 10:41:35
2026-10-19 10:21:53
2026-10-19 10:14:58
2026-10-19 09:38:16
2026-10-19 09:22:59
Улаанбаатарт -4 хэм. Өдөртөө ялимгүй цас орно
2026-10-19 07:27:21
Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу
2026-10-19 07:25:37