Францад хэсэгчилсэн хөл хорио тогтоов

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон үймээний улмаас Францын зарим хотод 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө хөл хорих цаг тогтоох шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд Себастьен Лекорню гаргажээ.

Хөл хорих цаг 10 дугаар сарын 19-ний 22:00 цагаас 10 дугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэл үйлчлэх аж. 

Үйл явдлыг сануулахад, амьдралын өртгийн өсөлт, төрийн үйлчилгээний чанар хангалтгүй, боловсролын тогтолцооны өнөөгийн байдлыг шүүмжилсэн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал 10 дугаар сарын 17-нд Франц даяар болсон юм. Энэ жагсаалд нийтдээ 550 мянган хүн, Парис хотод 110 мянган хүн оролцсон гэж Францын Дотоод хэргийн яам мэдээлсэн бол CGT үйлдвэрчний эвлэл жагсаалд 800 мянган хүн оролцсон гэжээ. 


Францад хэсэгчилсэн хөл хорио тогтоов
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-10-20 10:14:18
    Иргэн: Western Europeans are going crazy because it has been peaceful in many countries. Western Europeans are acting and are demonstrating so that people in developing countries would copy them
Шинэ мэдээ