Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймгийн Цогт суманд малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдэж, тархсантай холбогдуулан тус аймгийн Цогт, Дэлгэр сумын 44 өрхийн 20,855 малыг устгалд хамруулжээ. Одоогоор 92.7 мянган метр квадтрат талбайд халдваргүйтгэл хийн голомтын эцсийн ариутгалыг хийж бүрэн дуусгаад байна.

Өчигдрийн байдлаар Говь-Алтай Одоогийн байдлаар идэвхтэй тандалтад 102 өрхийн 44.7 мянган мал, идэвхгүй тандалтад 10 сумын 255 өрхийн мал сүргийг хамруулаад байгаа бөгөөд годрон өвчний өвчлөл 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш шинээр бүртгэгдээгүй байгаа юм байна.

ХХААХҮЯ-ны сайдын үүрэг даалгавраар байгуулагдсан мэргэжлийн баг энэ сарын 16-21-ний өдрүүдэд тус аймагт ажиллаж байгаа юм.


Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-10-20 03:38:18
    Иргэн: Яг 28000 ямаа гэдгийг яаж тоолж гаргав. Худлаа мөнгө идэх арга.
Шинэ мэдээ