Kylie Jenner ₮180 тэрбумын "Fantasy Bra" зүүж, Victoria’s Secret-ийн тайзнаа шуугиан тарилаа

Дэлхийн алдарт загварын шоу болох Victoria’s Secret олон жил завсарласны эцэст алдарт "Fantasy Bra" буюу үнэт чулуун бюстгальтерийг тайзнаа эргүүлэн авчирлаа. Энэ удаагийн шоуны гол чимэг болж, тайзнаа анх удаа алхсан модель бол реалити шоуны од, бизнесмен Kylie Jenner байсан юм. Түүний өмссөн загвар түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй буюу 50 сая ам.доллароор үнэлэгджээ.

2018 оноос хойш анх удаа эргэн ирсэн "Fantasy Bra" нь өмнөх жилүүдийнхээс хавь илүү өндөр үнэтэй буюу 50 сая ам.доллароор /179 тэрбум 815 сая /  үнэлэгдсэн нь брэндийн түүхэнд шинэ хуудас нээв.

Kylie Jenner Debuts on the Victorias Secret Runway in its 50 Million Fantasy Bra

Уг бүтээлийг үнэт эдлэлийн Jacob & Co. брэндийг үүсгэн байгуулагч Jacob Arabo болон Victoria’s Secret-ийн бүтээлч захирал Adam Selman нар хамтран бүтээжээ. Уг загварт даавуу огт ашиглаагүй бөгөөд цэвэр алт, төвийн 75.54 каратын шар алмаазыг тойруулан байгалийн гаралтай 4,410 ширхэг алмаазаар чимсэн байна. Уг ховор нандин бүтээлийг хийхэд 15 урчууд 1,000 гаруй цагийг зарцуулжээ.

Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн шоуг үзэгчдэд жинхэнэ утгаар нь урлагийн бүтээл болон гэнэтийн бэлэг барих зорилготойгоор бүтээсэн гэдгээ онцолжээ.


Kylie Jenner ₮180 тэрбумын "Fantasy Bra" зүүж, Victoria’s Secret-ийн тайзнаа шуугиан тарилаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ