Франц даяар өнгөрсөн бямба гарагт /2026.10.17/ амьжиргааны өртөг өссөн, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн болон сургууль боловсролын орчныг эсэргүүцсэн томоохон жагсаал болж, зарим газраа хүчирхийлэл, үймээн самуун болон хувиржээ
Дотоод хэргийн сайд Лоран Нуньесийн мэдээлснээр улс орон даяар нийт 110 удаагийн жагсаал цуглаанд 550,000 орчим хүн оролцсон байна. Харин үйлдвэрчний эвлэл болон оюутан, сурагчдын байгууллагуудын зүгээс 800,000 орчим хүн жагссан гэж мэдэгджээ. Жагсагчдын олонх нь 2018 оны алдартай "шар хантаазтануудын" хөдөлгөөнийг санагдуулам тод өнгийн хантааз өмсөж, засгийн газрын бодлогод дургүйцлээ илэрхийлжээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөн зарим газраа тайван бус байдалд шилжиж, Парис хотын Бүгд найрамдах улсын талбай /Place de la République/ болон бусад томоохон хотуудад цагдаа, хууль сахиулагчид руу салют, чулуу шидэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан байна. Тухайлбал:
Парис хотод машин, хогийн савнууд болон сонин солилцох цэгүүдийг шатаажээ. Мөн зарим дэлгүүрүүд тоногдож, гол метроны буудлуудыг хаажээ.
Лион хотод 20,000 орчим хүн жагсаалд оролцсоноос жуулчны мэдээллийн төвд гал түймэр гарсан байна.
Марсель хотод зарим дэлгүүрүүд болон хотын захиргааны байр, цагдаагийн хэсэг халдлагад өртөж, эвдэрч сүйтгэгджээ.
Лимож хотод Төв Францын энэхүү хотод хотын захиргааны барилга галд автаж, шатсан байна.
Мөн Сент-Этьен хотод болсон мөргөлдөөний үеэр залуу жагсагч хүнд бэртэж гараа алдсан явдал гарсан нь цагдаагийн тусгай хэрэгсэл, хүч хэрэглэх аргын талаарх маргааныг дахин дэгдээгээд байна. Эрх баригчдын зүгээс дэг журам сахиулах явцад үймээн самуун дэгдээж, төрийн болон хувийн эд хөрөнгө сүйтгэсэн 400 орчим хүнийг баривчилжээ. Дотоод хэргийн сайд Лоран Нуньес эмх замбараагүй байдлыг үүсгэгчдийг хэт зүүний радикалууд болон тоногч этгээдүүд хэмээн тодорхойлсон байна.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон цахим хуудастаа бичсэн мэдэгдэлдээ "Бүгд найрамдах улсад хүчирхийлэлд орон зай байхгүй. Төрийн байгууллага, бизнесийн газрууд болон хотын захиргааг тонож, эд хөрөнгө сүйтгэсэн этгээдүүдийг хуулийн дагуу хатуу шийтгэх болно" гэж анхааруулжээ.
Есдүгээр сарын дунд үеэс сургуулийн нөхцөл байдлыг сайжруулахаар эхэлсэн сурагчдын ажил хаялт ийнхүү инфляц өсөж, амьжиргаа хүндэрсэн нийгмийн бухимдалтай нэгдэж, Франц төдийгүй Европын зарим орнуудыг хамарсан томоохон хямрал болон өргөжиж байна
| Францад болсон жагсаал хурцдаж, 400 хүнийг баривчилжээ |
2026-10-15 16:22:21
2026-10-15 11:30:03
2026-10-15 10:19:42
2026-10-20 07:00:00
2026-10-19 16:20:24
2026-10-19 16:01:53
2026-10-19 14:52:48
2026-10-19 14:47:48
2026-10-19 12:29:21
2026-10-19 11:47:51
2026-10-19 10:41:35
2026-10-19 10:21:53
2026-10-19 10:14:58
2026-10-19 09:38:16
2026-10-19 09:22:59
Улаанбаатарт -4 хэм. Өдөртөө ялимгүй цас орно
2026-10-19 07:27:21
Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу
2026-10-19 07:25:37