Соёлын сайд Ж.Алдаржавхлан сонгуулийн тухай хууль зөрчжээ

Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгосон хуулийг зөрчин өнгөрөгч амралтын өдрүүдэд ХУД -ийн оршин суугчдад ухуулах хуудсыг тараалгажээ.

Уг үйл явдал 10 дугаар сарын 12 ны өдөр Поларис зочид буудалд 17 цагт хороодын дарга нар болон дэргэдэх хэлтсийн дарга нар /тохижилт үйлчилгээний салбар, зам засвартай ходбогдох дарга нар буюу ХУД-ийн ТУЗ-тай байгууллагуудын дарга нар/ оролцсон байна.

Онцлон дурдхад иргэдийнхээ эсрэг хүртэл жагсаж явсан гэх шүүмжлэлт өртсөн ХУД-ийн засаг дарга Б.Цэрэн нар гэх 50 гаруй хүний уулзалтыг зохион байгуулжээ. Энэ үеэрээ тэрбээр сонгуулийн ажлыг эхлүүлж эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өгсөн нь ийн хууль зөрчих үйлдлийнх нь эхлэл болжээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд дүүргийн оршин суугчдын хаалгыг тогшин ажлаа сурталчилсан илт давуу байдал үүсгэсэн ухуулах материалыг иргэдийн гарт хэвлэмэл байдлаар тараасан байв.

No description available.

No description available.

Эх сурвалжийн мэдээлснээр “Нэг хороонд 25 ширхэгийг тарааж өг, зөвхөн намынхаа гишүүдэд өгөөрэй” гэсэн даалгаврын дагуу тараагджээ.

Ж.Алдаржавхлангийн хууль зөрчсөн үйлдэл нь дараах үндэслэлтэй болно.

Нэгдүгээрт. Иргэдийн эрх тэгш байх зарчим зөрчигдсөн.

Хоёрдугаарт. Ажлын тайлан болон сонгуулийн сурталчилгааны зааг тодорхойгүй байсан.

Гуравдугаарт. Сонгох, сонгогдох эрхийн тэгш боломж алдагдсан.

Эдгээр үндэслэлийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтэд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.

Дээрх үйл явдалд хэд хэдэн асуудлыг дэвшүүлье

  • Салбарын сайд хүн салбартаа бус дүүрэгтээ усалгаа хийж эхэлсний шалтгаан юу байв
  • Хууль зөрчин, намынхаа бодлогоос урван яагаад ганцааочилсан тоглолт хийв
  • Зочид буудлын тансаг танхимд хүлээн авалт хийж зочдыг дайлсан санхүүгийн төсөв хаанаас гарав
  • Олон зуун ширхэг өнгөт хэвлэлийн зардал мөн хаанаас гарав Хууль зөрчсөн асуудлыг хэрхэн шийдэх эсэх бидэнд асуултын тэмдэгтэй үлдэж байна

Соёлын сайд Ж.Алдаржавхлан сонгуулийн тухай хууль зөрчжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ