Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ

Дэлхийн хамгийн алдартай дотуур хувцасны брэнд болох Victoria’s Secret-ийн 2026 оны загварын шоу Лос Анжелес хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус шоунд Адриана Лима, Жижи Хадид зэрэг топ моделиуд эргэн ирж, Кайли Женнер алдарт "Fantasy Bra"-г өмсөн тайзнаа гэнэтийн бэлэг барьсан ч супермодель Кендалл Женнер оролцоогүй нь загварын ертөнцийн анхаарлын төвд байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар Кендалл Женнер шоуг өнжсөн нь түүний бусад брэндүүдтэй байгуулсан "онцгой эрхт" гэрээнүүд болон хувийн карьерын шийдвэртэй нь шууд холбоотой гэв.

Кендалл Женнер нь Calvin Klein болон бусад томоохон дотуур хувцасны брэндүүдтэй асар өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулан ажилладаг. Загварын салбарын бичигдээгүй хуулиар эдгээр гэрээний нөхцөлүүд нь өөр брэндийн, ялангуяа Victoria’s Secret шиг томоохон өрсөлдөгчийн шоунд оролцохыг шууд хориглодог байна.

The real reason Kendall Jenner won't walk in the Victoria's Secret show |  Page Six

Тэрбээр сүүлийн жилүүдэд өөрийн үүсгэн байгуулсан "818 Tequila" брэнд болон бусад бизнестээ илүү анхаарал хандуулах болсон. Мөн тэрбээр томоохон хэмжээний шоуны тайзан дээр гарахдаа маш их сандаргалттай нүүр тулдаг тул өөрт тухтай, сонгомол төслүүд дээр л ажиллахыг илүүд үзэх болжээ.

Брэндийн зүгээс зарласан албан ёсны моделиудын жагсаалтад түүний нэр багтаагүй байсан бөгөөд тэрбээр энэ жилийн сонгон шалгаруулалтад огт оролцоогүй байна.

Victoria’s Secret болон Кендалл Женнерийн багийн зүгээс ямар нэгэн маргаан, үл ойлголцол байхгүй бөгөөд зөвхөн ажлын хуваарь, гэрээний хязгаарлалтын улмаас энэ жилийн тайзыг өнжсөн гэдгийг барууны хэвлэлүүд онцоллоо.


Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ