УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ 2016 онд баталсан. Хүүхдийг тусгай хамгаалалтаар хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Монгол Улсын хүн ам 3.5 сая болж, өмнөх оноос 1.4 хувиар өсөж, нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 хувь буюу 1.3 сая хүүхэд байна. Улсын хэмжээнд 941.2 мянган өрх байгаа юм.
Бүтэн өнчин 2,911, хагас өнчин 36,363 хүүхэд байна. Харин үрчлэгдсэн хүүхэд 1,478 байгаа. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч буй 460,344 хүүхэд байна.
Улсын хэмжээнд 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээний төв ажилладаг. 37 хамтарсан багт 608 гишүүн ажиллаж байна" хэмээв.
Харин хүүхэд хамгааллын чиглэлээр тулгамдсан асуудлын тухайд "Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн зүгээс үйлдэгдэж байна. 2023 оны есөн сарын байдлаар хүүхдийн хамгааллын утсанд 78,300 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Төрийн өмчийн 72, төрийн бус өмчийн 22 сургууль автобустай байгаа нь хүүхэд сургууль, гэр хоёрын хооронд аюулгүй зорчиход тулгамдсан асуудал болж байна. Иймээс автобусны тоог нэмэх шаардлагатай.
Төрийн өмчийн 650 сургуулиас 560 нь гаднаа камертай, огт камергүй 90 сургууль байна. Ерөнхий боловсролын 61 сургууль огт камергүй. Сургууль доторх аюулгүй байдлыг хангахаас гадна сургуульдаа очиж, ирэх зам харгуйн аюулгүй байдлыг хангах учиртай.
Хүүхэд хамгааллын цэгүүд, түр хамгаалах байрууд гэх мэтчилэн хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зардал нийт төсвийн 50 хувийг эзэлж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийн санг хөгжүүлж байна.
Зорчигч хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор UBcab такси үйлчилгээний компанитай хамтран ажиллаж, хууль тогтоомжийн дагуу такси үйлчилгээг камержуулах ажлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлнэ. Монгол Улсын нийт хүн амын 36 хувийг бүрдүүлж хүүхдүүдийг хамгаалах асуудалд бүх нийтээрээ анхаарах ёстой" гэдгийг хэллээ.
Х.Булгантуяа: Ерөнхий боловсролын 61 сургууль огт камергүй. Сургууль доторх аюулгүй байдлыг хангах шаардлагатай |
2025-02-07 16:32:08
2025-02-07 14:15:48
2025-02-07 11:34:47
2025-02-07 17:56:10
2025-02-07 17:49:54
2025-02-07 17:26:20
2025-02-07 17:06:40
2025-02-07 16:58:27
2025-02-07 16:52:16
2025-02-07 16:32:08
2025-02-07 16:09:52
2025-02-07 16:08:42
2025-02-07 15:51:18
2025-02-07 15:29:22
2025-02-07 14:54:50
2025-02-07 14:47:55
2025-02-07 14:15:48
2025-02-07 13:44:01
2025-02-07 13:17:54
2025-02-07 12:59:44
2025-02-07 11:34:47
2025-02-07 11:32:12
2025-02-07 11:14:47
2025-02-07 10:37:01
2025-02-07 10:17:57
2025-02-07 10:14:48
2025-02-07 09:49:31
2025-02-07 09:37:17
2025-02-07 09:12:59
2025-02-06 17:45:56
2025-02-06 17:36:41
2025-02-06 17:14:19
2025-02-06 16:38:15
2025-02-06 16:26:25
2025-02-06 16:20:08
2025-02-06 15:51:06
2025-02-06 15:17:31
2025-02-06 14:55:58
2025-02-06 14:36:21
2025-02-06 14:16:57
2025-02-06 13:39:49
2025-02-06 12:53:01
2025-02-06 12:33:14
2025-02-06 11:59:45
2025-02-06 11:15:03
2025-02-06 10:50:49
2025-02-06 10:35:53
2025-02-06 10:22:46
2025-02-06 10:08:38
2025-02-06 09:59:04
2025-02-06 09:35:57
2025-02-06 09:23:51
2025-02-06 09:13:02
2025-02-06 08:05:00
2025-02-06 08:00:00