Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх саруудын ерөнхий төлөвөөр арваннэгдүгээр сард Хэнтийн зүүн хойд, Дорнод аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол төвийн аймгуудын нутгаар 11 болон 12 дугаар саруудад олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.
Харин 2026 оны нэгдүгээр сарын хувьд нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадасны хувьд говийн зүүн өмнөд хэсгээр 11 болон 12 дугаар саруудад олон жилийн дунджаас бага байх бол 12 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр, 2026 оны нэгдүгээр сард нутгийн төв болон баруун хэсгээр тус тус олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Арваннэгдүгээр сард: Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төвийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Арванхоёрдугаар сард: Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Увс, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булган, Төвийн зүүн хойд, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр сард: 2026 оны нэгдүгээр сарын агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян–Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ
| Энэ өвлийн цаг агаарын төлвийг танилцууллаа |
Өнөөдөр Завхан, Архангай, Говь-Алтай, Булганд бороо орно
2026-04-17 10:27:53
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-04-16 16:08:59
Энэ сарын 19 хүртэлх цаг агаарын төлөв
2026-04-16 10:35:02
Өнөөдөр ихэнх нутгаар үүлшиж, шороон болон цасан шуурга шуурна
2026-04-18 10:48:43
Израиль–Ливаны гал зогсоох гэрээ хэрэгжиж, АНУ–Ираны хэлэлцээ “ойрхон” байна
2026-04-17 17:39:11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрлэг лугаа учирна тохиромжгүй
2026-04-17 17:30:34
З.Энхболдод хоёр жилийн хорих ял оноолоо
2026-04-17 17:02:14
"Гүнжийн ам"-наас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн төрийн албан хаагчид ял оноолоо
2026-04-17 16:52:34
2026-04-17 16:21:10
2026-04-17 15:46:58
ЖДҮ зээлийн эргэн төлөх хугацааг сунгахаар судалж байна
2026-04-17 14:31:53
2026-04-17 12:43:55
"Монгол банк"-ны Б.Лхагвасүрэн Тэрбум мод сангийн зөвлөлийг удирдаж байна
2026-04-17 11:56:20
Нас барсан аавынхаа тэтгэврийг үргэлжлүүлэн авч байсан нь илэрчээ
2026-04-17 11:47:46
2026-04-17 11:22:38
2026-04-17 11:12:18
2026-04-17 11:06:15
Өнөөдөр Завхан, Архангай, Говь-Алтай, Булганд бороо орно
2026-04-17 10:27:53
Согтуурч, мансуурсан жолоочоос ₮100 мянгын хахууль авсан цагдаад 2 жилийн хорих ял оноолоо
2026-04-17 10:20:04
Сүүлийн нэг жилд 262 хүн мал хулгайгаар 1-12 жилийн хорих ялаар шийтгүүлжээ
2026-04-17 10:11:50
2026-04-17 09:51:01
2026-04-17 09:44:10
2026-04-17 09:41:55
2026-04-17 07:15:02
2026-04-17 07:10:00