АНУ-ын Сангийн яамны харьяа United States Mint (Америкийн Зоосны үйлдвэр) 2026 онд гаргах “American Innovation $1” цуврал зоосныхоо нэгийг Apple компанийн үүсгэн байгуулагч, технологийн хувьсгалыг бүтээгч Стив Жобст зориулж гаргахаар болсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ.
Энэхүү дурсгалын зоос нь Калифорни мужийг төлөөлөх бөгөөд урд талд нь “UNITED STATES OF AMERICA”, “CALIFORNIA”, “STEVE JOBS” болон түүний алдарт үг болох “MAKE SOMETHING WONDERFUL” (“Гайхамшигтай зүйл бүтээ”) гэсэн бичиг сийлэгдэх юм. Ар талд нь Жобсын дүрийг гүн сийлбэрийн аргаар дүрслэхээр төлөвлөжээ.
Зоос нь “American Innovation $1” цувралын хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацид хувь нэмэр оруулсан Америкийн нэрт зүтгэлтнүүдийг хүндэтгэн гаргадаг уламжлалын нэг хэсэг бөгөөд өмнө нь Томас Эдисон, Бенжамин Франклин зэрэг эрхмүүдийн дүрийг мөнхөлж байв.
АНУ-ын Зоосны үйлдвэр уг зоосыг 2026 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд цуглуулагчид болон технологийн салбарын сонирхогчдын дунд онцгой сонирхол татаж байна.
| Стив Жобсын дүрийг АНУ-ын нэг долларын зоосон дээр мөнхөлнө |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38