Монгол, Энэтхэг хоёр улс иогийн сургалт, судалгааны хамтын ажиллагаа эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын Иогчдын Холбоо Монгол, Энэтхэг хоёр улс иогийн чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, “Иогийн сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү айлчлалын хүрээнд Монголын Иогчдын Холбоо (MYF) болон Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Морэржи Десай иогийн үндэсний хүрээлэн (MDNIY) хооронд “Иогийн сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь хоёр улсын боловсрол, эрүүл мэнд, спорт, соёлын салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж байна. Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
• Иогийн чиглэлээр академик болон судалгааны хамтын ажиллагаа өрнүүлэх;
• Иог, Аюурведийн уламжлалт зарчмыг орчин үеийн анагаах ухаантай уялдуулах судалгаа, нотолгоонд суурилсан удирдамж боловсруулах;
• Иогийн сургалт, лекц, семинар, хурал, арга хэмжээг хамтран зохион байгуулах;
• Монгол Улсад иогийн аюулгүй хэрэглээг дэмжих, олон нийтэд зөв ойлголт түгээх;
• Иогийн боловсролын хөтөлбөр, сургалтын стандарт, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох;
• Судлаач, багш, оюутан, мэргэжилтнүүдийн харилцан солилцоог дэмжиж, чадавхыг бэхжүүлэх;
• Иогийн сургалтын төвүүдийн төгсөгчдийг Yoga Certification Board (YCB)-ийн шалгуурт нийцүүлэн үнэлэх, магадлан итгэмжлэх үйл явцыг дэмжих.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад иогийн шинжлэх ухаанд суурилсан сургалт, судалгаа, практикийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, боловсролын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм. Мөн хоёр улсын уламжлалт мэдлэг, соёлын үнэт өвийг хуваалцаж, цаашдын түншлэлийн бат бөх суурийг тавьж байна.
.jpg)
Санамж бичгийн хэрэгжилтэд үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Монгол Улсад суугаа Энэтхэг Улсын Элчин сайдын яам India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar), Энэтхэг Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам Embassy of Mongolia, New Delhi, India
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад хэргийн яам, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд Монголын Иогчдын Холбооноос талархалд илэрхийллээ.
| Монгол, БНЭУ-тай иогийн сургалт, судалгааны хамтын ажиллагаа эхлүүллээ |
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
Дархан аваргын сургууль сонгомол бөхийн багш, дасгалжуулагч бэлдэнэ
2026-04-03 15:56:23
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32