Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчиллаа. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байр түрээслэн, НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад орсон мансууруулах үйлчилгээтэй ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, хадгалж, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр дайчлан баривчилж, цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр, залуу үеийнхэн ихээр холбогдох нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулна уу.
| Сүхбаатар дүүрэгт байр түрээсэлж, мансуурдаг бүлэг этгээдийг баривчиллаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33