Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос тус шүүхэд өсвөр насны яллагдагч Ш.Х, /15 нас 03 сар/, өсвөр насны яллагдагч Д.М /17 нас 03 сар/, өсвөр насны яллагдагч Б.С /15 нас 09 сар/ нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21 цаг 27 минутад тус шүүхэд ирүүлснээс өсвөр насны яллагдагч Ш.Х-д холбогдох яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хэлэлцэж, бусад өсвөр насны яллагдагч Б.С, Д.М нарт холбогдох яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг 22 цаг өнгөрсөн учир хойшлуулж хэлэлцэхээр шийдвэрлэв.
Шүүхэд ирүүлсэн прокурорын санал, хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримттай танилцахад:
“Өсвөр насны яллагдагч Ш.Х, Б.С, Д.М нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2025 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СиЮу” сүлжээ дэлгүүрт ажиллаж байсан хохирогч О.М түүний эзэмшлийн **** загварын гар утас * ширхэг, **ширхэг электрон тамхи, * ширхэг виски, бэлнээр *******төгрөгийг зэвсэг буюу хутга, отвёртка тулгаж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдэн авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Шүүх хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, түүний өмгөөлөгчийн тайлбар зэрэгтэй танилцахад өсвөр насны яллагдагч Ш.Х нь яллагдагчаар татсан тогтоолтой танилцаагүй, бичиг үсэг мэдэхгүй, насанд хүрээгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, 1.2-т “өсвөр насны”, 1.3-т “Монгол хэл, бичиг мэдэхгүй” хүнд заавал өмгөөлөгч оролцуулахаар хуульчилсан байна.
Иймд хяналтын прокурор нь дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны болгон өсвөр насны яллагдагч Ш.Х-д яллагдагчаар татсан тогтоол танилцуулах мөн мэдүүлгийг өмгөөлөгч оролцуулан авч дахин саналаа гаргах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иймд прокурорын саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
CU-г дээрэмдсэн гурван хүүхдийн нэг нь бичиг үсэггүй тул өмгөөлөгч авч байж "шүүнэ" |
2025-10-18 18:26:01
2025-10-18 11:30:00
2025-10-17 12:09:35
2025-10-17 17:23:21
2025-10-17 16:52:43
2025-10-17 14:58:37
2025-10-17 13:11:14
2025-10-17 12:09:35
2025-10-17 11:27:51
2025-10-17 11:13:48
2025-10-17 10:50:33
2025-10-17 10:42:22
2025-10-17 10:33:31
2025-10-17 10:19:40
2025-10-17 09:59:25
2025-10-17 09:50:29
2025-10-17 09:47:51
2025-10-17 09:41:11
2025-10-17 09:36:10
2025-10-17 09:25:25
2025-10-17 09:20:59
2025-10-17 09:11:40
2025-10-17 09:08:47
2025-10-17 09:07:48
2025-10-17 08:02:17
2025-10-16 19:42:27
2025-10-16 18:55:44
2025-10-16 18:02:21
2025-10-16 16:36:02
2025-10-16 15:02:28
2025-10-16 14:13:03
2025-10-16 14:08:27
2025-10-16 13:14:16
2025-10-16 13:05:24
2025-10-16 13:00:56
2025-10-16 11:49:05
2025-10-16 11:47:01
2025-10-16 11:38:27
2025-10-16 11:14:12
2025-10-16 10:32:04
2025-10-16 10:25:57
2025-10-16 10:03:00
2025-10-16 08:15:34
2025-10-16 08:14:04