“Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэл" сэдэвт эрүүгийн эрх зүйн эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын санд өнөөдөр боллоо.
Тус хурлын үеэр МУИС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ж.Эрхэсхулан эрүүгийн хуулийн өөрчлөлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомж 2002 онд анх удаа өөрчлөгдсөн. Түүнээс хойш 2017 онд тус хуулийг шинэчилсэн.
2017 оны хууль нийгмийн тодорхой нэг харилцааг зохицуулахад учир дутагдалтай учраас өөрчлөлт оруулах шаардлагатай. Мөн уламжлалаа эргэн харах асуудал яригдаж байна.
Жишээлбэл иргэдийн зүгээс нүүрсний хэргийг заавал шударга ёсоор шийдэхийг хүсэж байна. Гэтэл өнөөгийн хууль нь маш удаан хугацааны турш хэргийг шалгадаг. Түүний дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг нь хаагддаг.
Үнэн чанартаа эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомж нь дээрх хүмүүст хариуцлага тооцох ёстой байдаг. Мөн олон гэмт хэрэг гарч байгаа бол хуулиа эргэн харах шаардлагатай байна гэсэн үг.
Хуульд шинэчлэл хийхийн тулд олон улсын стандартад нийцүүлэх, хүний эрхтэй уялдуулах, уламжлал, нийгмийн шаардлагыг тусгах, бусад хуультайгаа уялдуулах ёстой. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нь бүгдээрээ өөр тайлбар яриад сууж болохгүй.
Тиймээс олон улсын сайн жишгийн дагуу хуулиа боловсронгуй болгох шаардлагатай. Манай улс их газрын эрх зүйн чиг баримжаагаар хөгждөг учраас ХБНГУ-ын эрдэмтэн судлаачдыг оролцуулж байгаа юм.
ХБНГУ-ын хувьд мөрдөн шүүх эрх зүйн тогтолцоотой. Мөрдөн шүүх гэдэг нь шүүхийн өмнөх шат буюу хэрэг мөрдөн шалгах ажиллагааг шалгадаг. Шүүхийн өмнөх үе шатанд хүний эрхийг зөрчиж буй эсэхэд шүүх хяналт тавьж байдаг.
Манай улсад шүүхийн хүчтэй хяналтыг шүүхийн өмнөх шатанд оруулах ёстой байна. Үүний дараа миний эрхийг зөрчсөн, надаас хүчээр мэдүүлэг авсан гэх мэт асуудлууд байхгүй болох юм. Тиймээс шүүх нь анх хэрэг үйлдсэн үеэс эхэлж хүчтэй хяналт тавьдаг болох эрх зүйн тогтолцоо руу орох ёстой.
Манай улс хуулиа их газраас шууд авч чадаагүй. Герман улсаас ОХУ аваад өөрийн оронд тааруулчихсан байсан. Түүнийг нь манай улс авч өөртөө нутагшуулсан. Харин одоо бол ХБНГУ-тай шууд харилцаж байгаа учраас эрх зүйн тогтолцоогоо боловсронгуй болгох боломжтой" хэмээн ярив.
| Ж.Эрхэсхулан: Манай улсын шүүх хэрэг үйлдсэн үеэс эхэлж хүчтэй хяналт тавьдаг тогтолцоо руу орох ёстой |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03