Засгийн газар багш нарын тавьсан шаардлагыг хангаагүй тул өнөөдрөөс /2025.10.16/ эхлэн ерөнхий боловсролын сургуулийн багш нар хугацаагүй ажил хаялт зарлалаа. Тэд цалин нэмэгдүүлэх, боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг шаардлагыг удаа дараа тавьсан ч удирдах албан тушаалтны зүгээс тодорхой шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.
Ажил хаялтад нийслэл болон орон нутгийн сургуулиудын багш нар нэгдэж, хичээл хаясан хөдөлгөөн улс даяар өрнөж байна. Багш нар “Боловсрол бол улс орны ирээдүй, багшийн хөдөлмөрийг үнэлэх цаг болсон” хэмээн уриалж байна.
Харин Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа “Ажил хаялт зарлаад байгаа Монголын үйлдвэрчний холбооны хүмүүст хандаж хэлэхэд, эдийн засгийн бололцоондоо тааруулж л ийм шийдвэр гаргаж байна. Шууд маргааш үндсэн цалинг 3.5 сая болгоно гэдэг Монгол Улсын эдийн засагт ямар ч боломжгүй. Ингэж нэмбэл 3.3 их наяд төгрөг дахиад нэмэх шаардлагатай болно. Бид гурван жилийн төлөвлөгөөгөө гаргаад жил болгон нэмэх замаар багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгоё гэж зориод байна. Ажил хаялтын тал дээр арбитр нь томилогдоод маргаан үргэлжлээд явж байгаа” гэсэн.
Ажил хаялтад нэгдсэн багш нар хичээл сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахгүй ч ажил дээрээ ирдгээрээ ирж байгаа аж.
| Засгийн газар шаардлагыг нь биелээгүй тул багш нарын хугацаагүй ажил хаялт эхэллээ |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57