Аравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянхонгорын хойд, Архангай, Төв аймгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн нутгаар, 16-ны өдөр Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.
Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Аравдугаар сарын 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд мөстөлт, хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 10-р сарын 15-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 16-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 18-23 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэмийн дулаан, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.
2025 оны 10-р сарын 17-ноос 10-р сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
| Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна |
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28