Хосууд анх долдугаар сард Монреалын нэгэн ресторанд хамтдаа хооллож буй зургаар олны анхаарлыг татаж байв. Саяхан Калифорнийн Санта Барбарагийн эрэг дээр Перригийн завин дээр үнсэлцэж буй зураг тарснаар тэдний харилцаа баталгаажлаа.
Трюдо саяхан л 20 жилийн турш хамт байсан эхнэр Софигоосоо салсан бөгөөд тэд гурван хүүхэдтэй - Ксавье, Хадриен болон охин Элла-Грэйс. Харин Перри есөн жил хамт байсан нөхөр жүжигчин Орландо Блумтайгаа долдугаар сард салсан бөгөөд Дэйзи гэх таван настай охинтой юм.
Олон нийтийн сүлжээнд зарим хэрэглэгч Трюдогийн энэхүү шинэ харилцааг шүүмжилж, гэр бүл, улс орноо хайхрахгүй байна хэмээн дайрч байна.
53 настай Трюдо энэ оны нэгдүгээр сард Канадын Ерөнхий сайдын албан тушаалаас огцрохоо мэдэгдэхээс өмнө 10 жил тус албыг хашиж байв. Тэдний харилцааны талаарх анхны таамаг Перригийн Канад дахь тоглолтын үеэр Монреалын "Ле Вайолин" ресторанд хамт хооллосон зураг цацагдсанаар гарч, удалгүй Трюдо түүний тоглолтод очиж байгаа нь үзэгдсэн юм.
| Поп од Кэти Перри, Канадын экс Ерөнхий сайд Жастин Трюдо нарын романтик харилцаа батлагдлаа |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18