НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр мөрдөн шалгаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Хэргийг сануулахад, Б.Эрдэнэсүх нь эхнэр О.Н-тэйгээ гэр бүл болж 4 хүүхдийн ээж аав болсон ч эхнэр хүүхдүүддээ байнгын дарамт хүчирхийллийг үзүүлдэг нэгэн аж. АН-ын угшилтай тэрбээр 2020-2024 оны НИТХ-д СБД ээс нэр дэвшин намын болон дотнын олон нөхдийн дэмжлэгийг аван гарч байсны дээр СБД-ийн 16-р хорооны засаг даргын албыг давхар хашдаг сошиал ертөнцөд идэвхтэй нэгэн юм. “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гэх аяны үеэр өөрийн цахим хуудсаараа попорч байсан тэрбээр гэр бүл дотроо дээрэлхэлтийг харин ч нэг үзүүлдэг нэгэн байжээ. Түүний хүчирхийллийн хэргийн талаар хадам аав нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гомдол өгч байсан билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг ХУД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтэст шалгах ажиллагаа явуулж энэ сарын 09-ний өдөр яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн нөхцөл байдалтай буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүний эхнэр О.Нарангарав сүүлийн 22 жилийн турш ямар ч шалтгаангүйгээр нөхөртөө зодуулж байсан тухайгаа дурдсан байна.
| 22 жил эхнэрээ хүчирхийлсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00