Рэппер Jay-Z “Super Bowl”-ын завсарлагын үеэр уран бүтээлээ толилуулна

АНУ-ын Үндэсний Хөлбөмбөгийн Лиг, Apple Music болон Roc Nation компаниуд хамтран рэппер, продюсер Jay-Z-г 2027 оны "Super Bowl LXI" тэмцээний завсарлагын шоуны гол уран бүтээлчээр сонгогдсоныг албан ёсоор мэдээллээ. Уг тэмцээн 2027 оны 2 дугаар сарын 14-нд Лос-Анжелес хотын "SoFi Stadium"-д зохион байгуулагдах хуваарьтай байна.

Jay-Z-ийн үүсгэн байгуулсан "Roc Nation" агентлаг нь 2019 оноос хойш NFL-ийн амьд хөгжмийн энтертайнмент стратегийг хариуцаж, Super Bowl-ын завсарлагын шоуны продюсероор ажиллаж ирсэн юм. Тэрбээр Шакира, Жэнифер Лопес, Рианна, Ашер болон Кендрик Ламар зэрэг олон шилдэг уран бүтээлчдийг уг тайзан дээр гаргах ажлыг гардан зохион байгуулж байсан бол энэ удаад өөрөө гол дүр нь болж тайзнаа гарахаар болсон байна.

NFL-ийн хэвлэлийн төлөөлөгч "Jay-Z бол зөвхөн хип хопын амьд домог төдийгүй соёл урлагийн салбарт асар том өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан хүн. Түүний үзүүлбэр Super Bowl-ын түүхэнд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолсон байна.

Энэхүү тоглолт нь Jay-Z-ийн анхны бие даасан цомог болох "Reasonable Doubt" худалдаанд гарсны 30 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Түүний эхнэр, дуучин Beyoncé 2013 оны Super Bowl-ын шоуг ганцаараа, 2016 оны шоуг "Coldplay" хамтлагтай хамтран чимж байсан түүхтэй.

Beyoncé and Jay-Z will bring their joint On the Run II stadium tour to the  Rose Bowl – Daily News

Jay-Z Super Bowl-ийн тайзан дээр ямар дуунуудаа дуулах болон түүнтэй хамт ямар гэнэтийн зочид тайзнаа гарах тухай мэдээлэл одоогоор нууц хэвээр байна.


Рэппер Jay-Z “Super Bowl”-ын завсарлагын үеэр уран бүтээлээ толилуулна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ