Өчигдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөн үндсэндээ тэг зогсолтод орлоо. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх гол замууд, гүүрэн гарцууд автомашины урт цуваагаар дүүрч, иргэд зорьсон газартаа хүрэхийн тулд хамгийн багадаа 2-3 цагийг зам дээр өнгөрүүлэв.
Харин нийтийн тээврээр зорчдог иргэд автобус хүлээн гадаа удаан зогсож, ирсэн автобусандаа багтахын тулд шахцалдсан ч эцэст нь сууж чадалгүй, гэр рүүгээ явган алхахаас өөр аргагүйд хүрсэн байна. Ийнхүү нийслэлчүүдийн өдөр тутмын амьдрал замын түгжрэлд дахин нэг өдөр барьцаалагдав.
Өчигдрийн түгжрэлийн шалтгааныг холбогдох албаныхнаас тодруулахад, шатахуун авахаар дугаарласан автомашинууд гол зам болон уулзваруудын хөдөлгөөнд саад учруулсан бол зам тээврийн ослууд түгжрэлийг улам нэмэгдүүлсэн байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр, аравдугаар сарын 26-ны өдрийн 18:00 цагийн байдлаар зам тээврийн есөн осол бүртгэгджээ. Эдгээр осол нь тухайн чиглэлийн тээврийн хэрэгслийн хурдыг бууруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварт нөлөөлснөөр түгжрэл үүсэх, цаашлаад улам нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн талаар мэдээлэв. Үүний улмаас нийтийн тээврийн автобуснууд хөдөлгөөнд саатаж, иргэд автобус хүлээн олон цагаар зогсох нөхцөл үүссэн байна. Иймээс Нийтийн тээврийн бодлогын газраас зарим чиглэлд богино эргэлт хийх зэргээр түр зохицуулалт хийжээ. Түүнчлэн шатахуун түгээх станцуудын гадна замын нэгдүгээр эгнээнд автомашинууд урт дараалал үүсгэн зогссон нь замын хөдөлгөөнд нэмэлт саад учруулж байв.
Нийслэлийн зүгээс автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор олон арга хэмжээ авч, томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэвч эдгээр арга хэмжээ бодит амьдрал дээр хэр үр дүнтэй хэрэгжиж, иргэдийн өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт авчирч байгаа нь эргэлзээ дагуулсаар байна.
Тухайлбал, дүүжин тээврийн төслийг ирэх арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар мэдээлж байгаа бол нийтийн тээврийн салбарт “Sky Shuttle” хэмээх өндөрлөсөн тусгай замаар зорчдог цахилгаан тээврийн систем нэвтрүүлэх төслийн барилга угсралтын ажлыг 2027 оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.
Гэвч эдгээр томоохон төслийн үр дүнг хүлээх зуур нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудал хэвээр байна. Өглөө, оройн оргил цагаар автобусандаа багтаж чадахгүй, буудал дээр удаан хүлээдэг иргэдэд нийтийн тээврээр зорчих нь хэр бодит сонголт байж чадах вэ...
Уг нь нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусны тоо, давтамжийг нэмэгдүүлэн, иргэдийг тав тухтай, цагтаа зорчих нөхцөлөөр хангаж чадвал хувийн автомашинаас татгалзах сонголт хийх хүн ч нэмэгдэнэ. Гэвч бодит байдал дээр иргэд өглөө, оройдоо автобусандаа багтаж чадахгүй хэвээр байвал хувийн унаагаараа түгжрэлд суухыг илүүд үзэх нь аргагүй.
Харин нийтийн тээврийн багтаамжид багтаж чадаагүй иргэдийн хувьд хүйтэрч, зам талбай халтиргаатай болох энэ үед явган алхахаас өөр сонголтгүй үлдэх эрсдэлтэй. Ийнхүү хувийн автомашинтай нь зам дээр түгжирч, нийтийн тээврээр зорчдог нь автобус хүлээн зогсох эсвэл явган алхах сонголтын өмнө тулж байна.
Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахын тулд үе үеийн хотын удирдлагууд, эрх баригчид, эрх бүхий албан тушаалтнууд олон төсөл, хөтөлбөр санаачилж, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсаар ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл эдгээр арга хэмжээ иргэдийн өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц, тогтвортой өөрчлөлт авчирсан эсэх нь асуулт хэвээр байна.
Нийслэлчүүд зам дээрээ багталцахгүй, өдөр бүр хэдэн цагаар түгжирч, өвлийн улиралд агаарын бохирдолтой нүүр тулсаар хэдэн арван жилийг үдлээ. Харин асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй хүмүүсийн амлалт, төлөвлөгөө үе үеийн удирдлагатайгаа хамт солигдсоор ирэв.
Өнгөрсөн жил гэхэд л 2027 оныг нийслэлчүүд түгжрэлгүй, утаагүй угтана гэж хэлж Нийслэлийн удирдлагууд хэлж байсан. Атал 2027 оны босгон дээр ч ирлээ. Асуудал нь бол одоогоор шийдэгдээгүй л байна. Тэдний амаа барих өдөр ойртсоор...
| Шатахуун нь тасалдаж, түгжрэл нь гаарсан Улаанбаатар |
2026-10-27 14:56:39
2026-10-27 11:46:16
2026-10-27 11:16:50
2026-10-27 14:56:39
2026-10-27 13:51:47
2026-10-27 12:47:19
2026-10-27 11:46:16
2026-10-27 11:16:50
2026-10-27 10:30:16
2026-10-27 09:34:49
2026-10-27 07:10:00
2026-10-27 07:00:00
2026-10-26 16:08:24
2026-10-26 15:57:28
"Цайны цаг" гэж олноороо зогсож, иргэдэд чирэгдэл учруулсан жолоочдыг торгож, сануулга өглөө
2026-10-26 15:33:11
2026-10-26 15:13:42
2026-10-26 12:14:14
2026-10-26 11:35:20
2026-10-26 11:26:22
2026-10-26 11:07:04
2026-10-26 10:36:29
2026-10-26 09:59:14
Францын үйлдвэрчний эвлэлүүд ажил хаяхыг уриаллаа
2026-10-26 09:44:19
Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтооход нисдэг тэрэг ашиглах хүсэлт гаргажээ
2026-10-26 09:12:26
Улаанбаатарт 3 хэм хүйтэн, ялимгүй цастай
2026-10-26 07:18:30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-10-26 07:17:04