Францын хөдөлмөрийн томоохон үйлдвэрчний эвлэлүүд болон тэмцэгч бүлгүүд ирэх 11 дүгээр сарын 5-ны өдөр улс даяар бүх нийтийн ажил хаялт зохион байгуулахыг уриаллаа. Мөн үүнээс өмнө ирэх бямба гарагт буюу 10-ар сарын 31-нд эсэргүүцлийн томоохон жагсаал хийхээр товлосон байна.
Энэхүү шийдвэр нь Ерөнхий сайд Себастьян Лекорню болон засгийн газрын гишүүдтэй хийсэн уулзалт үр дүнгүй болж, ажилчдын тавьсан шаардлагыг хүлээж аваагүй гэх үндэслэлээр гарчээ. Хөдөлмөрийн ерөнхий конфедерацийн (CGT) ерөнхий нарийн бичгийн дарга Софи Бинет болон "Solidaires" эвслийн удирдагчид энэ удаагийн ажил хаялтад бүх салбарын ажилчдыг аль болох өргөн хүрээнд хамтран нэгдэхийг уриалаад байна.
Үйлдвэрчний эвлэлүүд засгийн газрын 2027 оны төсвийн төсөлд нийгмийн зардлыг 56 тэрбум еврогоор танахаар тусгасан болон төрийн албан хаагчдын цалингийн индексийг царцаах төлөвлөгөөг голчлон эсэргүүцэж байгаа юм. Түүнчлэн амьжиргааны өртгийн хямралыг даван туулахын тулд цалин хөлс, тэтгэврийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Төлөвлөсөн ажил хаялтад нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэнд, гал сөнөөгчид болон хувийн хэвшлийн ажилтнууд нэгдэхээ илэрхийлээд байгаа бөгөөд есдүгээр сараас эхлэн жагсаж буй сурагч, оюутны хөдөлгөөнүүд ч дэмжихээ мэдэгджээ.
| Францын үйлдвэрчний эвлэлүүд ажил хаяхыг уриаллаа |
2026-10-23 11:12:34
2026-10-22 09:47:19
2026-10-20 11:01:31
2026-10-26 10:36:29
2026-10-26 09:59:14
Францын үйлдвэрчний эвлэлүүд ажил хаяхыг уриаллаа
2026-10-26 09:44:19
Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтооход нисдэг тэрэг ашиглах хүсэлт гаргажээ
2026-10-26 09:12:26
Улаанбаатарт 3 хэм хүйтэн, ялимгүй цастай
2026-10-26 07:18:30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-10-26 07:17:04