Улсын Их Хурлаас 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль-ийг олонхийн саналаар эцэслэн баталсан билээ. Тус хуулийг батлах явцад УИХ-ын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэн цөөнх болсон бөгөөд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан зарим ноцтой сөрөг үр дагавар бүхий заалтад хориг тавиулах хүсэлтийг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлжээ.
Тэрбээр уг хуулийн төсөлд дараах үндсэн эрсдэлүүд байна гэж үзэж, анхаарал хандуулж байгаа ажээ:
Нэг. Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл: Хуулийн 1 дүгээр зүйлийн 4.1.39, 4.1.40 дэх заалт, 15¹ дүгээр зүйлийн 15¹.1, 15¹.10 дахь хэсэгт шууд гэрээ байгуулах замаар нэг этгээдэд 35.0–150.0 мянган гектар хүртэлх асар том хэмжээтэй талбайд геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх давуу эрх олгохоор заасан байна. Гэрээ байгуулах хүсэлт гаргагчдад тавих шаардлага, төслийг үнэлэх шалгуур, шийдвэр гаргах үндэслэл, татгалзсан шийдвэрийн шалтгааныг хуульд тодорхой тогтоогоогүй нь төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хэт өргөн хүрээтэй эрх мэдэл олгож, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Авилгын эсрэг хууль, Өрсөлдөөний тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.
Хоёр.Баялгийн монопольчлол ба эдийн засгийн аюулгүй байдал: Дээрх гэрээт талбай гэх 150.0 мянга хүртэлх газрын 20 хувь буюу 30.0 мянга хүртэлх га ашигт малтмалын өндөр магадлалтай талбайг ямар ч нээлттэй өрсөлдөөнгүйгээр, хаалттай гэрээний үр дүнгээр шууд хайгуулын тусгай зөвшөөрөл болгон хувиргах нь үндэсний баялгийг цөөн этгээдийн гарт монопольчлох аюултай аж. Энэ нь аж ахуйн хэвшлийн тэнцвэрт хөгжлийг боомилж, үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулахаар байна.
Гурав.Нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээг дордуулсан байдал: Өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээнд нутгийн захиргааны байгууллага буюу аймаг, сумын Засаг даргатай байгуулж ажиллахаар тодорхой заасан байсныг "зөвшилцсөнөөр" гэж өөрчлөн найруулсан нь нутгийн захиргааны эрх хэмжээг эрх зүйн хувьд дордуулсан байна гэж үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн зүгээс дээрх асуудлуудыг анхаарч, үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хуулийн холбогдох заалтуудад Ерөнхийлөгчийг хориг тавина гэж найдаж буйгаа илэрхийлжээ.




| М.Бадамсүрэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуульд хориг тавиулах хүсэлт гаргажээ |
2026-10-26 12:14:14
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 11:27:47
2026-10-26 12:14:14
2026-10-26 11:35:20
2026-10-26 11:26:22
2026-10-26 11:07:04
2026-10-26 10:36:29
2026-10-26 09:59:14
Францын үйлдвэрчний эвлэлүүд ажил хаяхыг уриаллаа
2026-10-26 09:44:19
Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтооход нисдэг тэрэг ашиглах хүсэлт гаргажээ
2026-10-26 09:12:26
Улаанбаатарт 3 хэм хүйтэн, ялимгүй цастай
2026-10-26 07:18:30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-10-26 07:17:04