Өчигдөр цахим хуудсаар "Онлайн шопын эзэнд Ногоон пасспорт хосоор нь өгтлөө монгол улс доройтжээ" гэх тайлбартай зураг олон нийтийн дургүйцлийг хүргээд байсан. Уг асуудалд ГХЯ-наас дараах хариу мэдээллийг өглөө.
"Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмшиx, хадгалах асуудал нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагддаг.
Тус журамд ямар албан тушаал хашиж байгаа эсвэл хашиж байсан хүмүүст дипломат, албан паспорт олгохыг тодорхой заасан бөгөөд албан гадаад паспортыг албан томилолтоор зорчих үед ашиглахаар тусгасан байдаг. Тиймээс албан томилолтоос буцаж ирэх үед нь паспортыг хурааж, томилолтын тушаал шийдвэрийг үндэслэн эргүүлж өгөх зохицуулалт үйлчилдэг болно.
Мөн ГХЯ-ны Консулын газар хагас жил тутам дипломат, албан паспортын олголтыг ГХЯ-ны удирдлагад тайлагнадаг.
Нийгмийн сүлжээнд мэдээлэл нь гарсан иргэний гэр бүлийн хүн өмнө нь хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллаж байсан бөгөөд тэр үедээ гэр бүлийн хамт журмын дагуу авсан албан паспортын хугацаа нь 2018 онд дууссан бөгөөд түүнээс хойш дипломат болон албан паспорт мэдүүлээгүй. Одоогоор тухайн иргэдийн нэр дээр хүчинтэй дипломат болон албан паспорт байхгүй" гэв.
| ГХЯ Онлайн шопын эзэнд Ногоон паспорт хосоор нь өгсөн гэх мэдээлэлд тайлбар өглөө |
2026-10-27 14:56:39
2026-10-27 13:51:47
2026-10-27 11:16:50
2026-10-27 14:56:39
2026-10-27 13:51:47
2026-10-27 12:47:19
2026-10-27 11:46:16
2026-10-27 11:16:50
2026-10-27 10:30:16
2026-10-27 09:34:49
2026-10-27 07:10:00
2026-10-27 07:00:00
2026-10-26 16:08:24
2026-10-26 15:57:28
"Цайны цаг" гэж олноороо зогсож, иргэдэд чирэгдэл учруулсан жолоочдыг торгож, сануулга өглөө
2026-10-26 15:33:11
2026-10-26 15:13:42
2026-10-26 12:14:14
2026-10-26 11:35:20
2026-10-26 11:26:22
2026-10-26 11:07:04
2026-10-26 10:36:29
2026-10-26 09:59:14
Францын үйлдвэрчний эвлэлүүд ажил хаяхыг уриаллаа
2026-10-26 09:44:19
Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтооход нисдэг тэрэг ашиглах хүсэлт гаргажээ
2026-10-26 09:12:26
Улаанбаатарт 3 хэм хүйтэн, ялимгүй цастай
2026-10-26 07:18:30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-10-26 07:17:04