Увс аймгийн Тариалан суманд цасан шуурганд сураггүй алга болсон 26 настай эмэгтэйг машин техник, хүн хүч нэмэгдүүлэн эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Зураг дээрх эмэгтэй тухайн өдөр малынхаа араас явсан. Цасан шуурганаар тэд гурвуулаа явж хадам дүү нь малаа олоод эргэж ирсэн. Харин бүсгүй нөхөртэйгөө замд таарч, малын мөр харагдахгүй байна гээд салж яваад сураггүй болжээ.
Сануулахад, Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар оршин суух 26 настай, малчин Б.Ариунаа нь 10 дугаар сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчимд малаа хайхаар гараад сураггүй болжээ.
Аврагчид болон нутгийн иргэд Бургастай багийн “Харгантын хөндий”-өөс баруун хойд зүгт “Балзны ам” хүртэл 10 км-т, мөн “Балзны ам”-наас зүүн урд зүгт орших “Модны эх”, “Эхэн усан” гэдэг газар хүртэл 10 км-ийн радиуст эрэн хайх ажиллагааг явганаар болон мориор зохион байгуулжээ. Мөн зориулалтын 2 дроноор агаараас 8 удаагийн тандалт нислэг хийсэн боловч одоогоор үр дүнд хүрээгүй байна.
Үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас эрэн хайх ажиллагааг 10 дугаар сарын 21-ний 20:25 цагт түр зогсоосон бөгөөд 10 дугаар сарын 22-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлэн үргэлжлүүлж байна.
| 26 настай малчин бүсгүй сураггүй болоод 12 хонож байна |
2026-10-26 11:07:04
Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтооход нисдэг тэрэг ашиглах хүсэлт гаргажээ
2026-10-26 09:12:26
Улаанбаатарт 3 хэм хүйтэн, ялимгүй цастай
2026-10-26 07:18:30
2026-10-26 11:35:20
2026-10-26 11:26:22
2026-10-26 11:07:04
2026-10-26 10:36:29
2026-10-26 09:59:14
Францын үйлдвэрчний эвлэлүүд ажил хаяхыг уриаллаа
2026-10-26 09:44:19
Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтооход нисдэг тэрэг ашиглах хүсэлт гаргажээ
2026-10-26 09:12:26
Улаанбаатарт 3 хэм хүйтэн, ялимгүй цастай
2026-10-26 07:18:30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-10-26 07:17:04