Мансууруулах эм завшсан сувилагчид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Улсын Ерөнхий прокурорын газраас 2026 оны 10 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн ноцтой хэргүүдийг шүүхэд шилжүүлсний нэг нь эрүүл мэндийн салбарт гарсан албан тушаал, эрх мэдэл урвуулан ашиглаж мансууруулах эм завшсан үйлдэл байв.

Тухайлбал, Д.С нь нэр бүхий эмнэлэгт жижүүрийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөгөө урвуулан ашиглажээ. Тэрээр 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мансууруулах эмийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон байна.

Прокуророос уг холбогдогчид Эрүүгийн хуулийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.


Мансууруулах эм завшсан сувилагчид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ