“Монголын нийгмийн бүтээлч давхарга” хэлэлцүүлэг болно

Гэрэгэ бодлогын хүрээлэн болон Ардчилсан намын Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөл хамтран “Монголын нийгмийн бүтээлч давхарга: Дүр төрх, асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны Лхагва гарагт зохион байгуулахаар товложээ.Тус хэлэлцүүлэг нь 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14:30–17:30 цагийн хооронд Блу Скай тауэрийн Топаз танхимд болох аж.

Уулзалтын үеэр Монголын дундаж давхаргын өрхүүд, хөдөлмөр эрхлэгчид болон бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хөндсөн “Монголын нийгмийн бүтээлч давхаргын дүр төрх” судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах аж. 

May be an image of one or more people and text

Үндсэн танилцуулгын дараа бүлгийн оролцоонд суурилсан буюу World Café хэлэлцүүлгийг өрнүүлж, оролцогчид тэдний өсөлт хөгжлийг дэмжих бодлогын боломжит шийдлүүдийг хамтран боловсруулах юм.

Бүлгийн хэлэлцүүлгээр гаргасан саналуудыг ач холбогдол, хэрэгжих боломжоор нь эрэмбэлж, цаашид намын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгах санал, зөвлөмж болгон хүргэхээр төлөвлөжээ.

Уг арга хэмжээнд эдийн засагчид, нийгмийн бодлого судлаачид, иргэний нийгэм болон бизнесийн салбарын төлөөлөл, мөн энэхүү сэдвийг сонирхсон хүн бүр өргөнөөр оролцох боломжтой байна.

Хэлэлцүүлэгт бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1Ns6bKx.../viewform...


“Монголын нийгмийн бүтээлч давхарга” хэлэлцүүлэг болно
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ