Азийн пара наадмын оролцогчид 10 медальтай эх орондоо ирнэ

Айчи Нагоя 2026" Азийн Пара наадамд Монголын 44 тамирчин, 18 дасгалжуулагч спортын 10 төрөлд оролцож спортын 5 төрлөөс 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 10 медаль хүртэж, 45 улсын багаас медаль хүртсэн улсуудаас 14 дүгээр байранд бичигдлээ.

Энэ удаагийн Азийн Пара наадмын хувьд бүх тамирчид нэг дор нэгдсэн тосгонд байрлаагүй.Тамирчдыг спортын төрөл бүрээр нь салгаж тус тусдаа зочид буудалд байрлуулснаараа онцлогтой байлаа.Тухайлбал тамирчдын тосгонд гэхэд оролцогч орнуудын багийн төв штаб болон ширээний теннис, тэргэнцэртэй сэлэм, тэргэнцэртэй сагсан бөмбөгийн тамирчид байрласан юм.Энэ хүрээнд Монгол улсын баг тамирчид тамирчдын тосгоноос гадна 9 өөр зочид буудалд, нийт 10 байршилд байрлаж тэмцээн уралдаандаа оролцлоо.

Гэсэн хэдий ч Монгол Улсын багийнхаа бүх төрлийн тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүсийг нэгдсэн удирдлагаар сайтар хангаж, бүгдэд нь хүрч чадаж, мэдээлэл тодорхой дамжуулж, машин унаа захиалах, бүх багуудаар тойрон явж очиж биечлэн уулзах гээд олон ажлыг нэг дор шуурхай сайн зохион байгуулж амжилттай ажилласан багийн арын алба болох штабынхандаа халуун талархал илэрхийлье.

Монгол улсын багийн штабын ажилтнууд хамгийн түрүүнд 10 дугаар сарын 13-ны өдөр Нагояд хүрэлцэн очсон бол хамгийн сүүлд 10 дугаар сарын 27-ны өдөр эх орондоо ирнэ.


Азийн пара наадмын оролцогчид 10 медальтай эх орондоо ирнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0