Дэлхийн хамгийн томд тооцогдох Oracle корпорацийг үүсгэн байгуулагч Лоуренс Эллисоны хувийн амьдрал үнэхээр адал явдалт кинотой төстэй гэмээр тун ч адармаатай түүхтэй ажээ. Тэрбээр 1944 оны намар Италийн Флоренци хотноо Спеллман хэмээх ядруухан еврей бүсгүйгээс мэдэлжээ. Дэлхийн II дайны гал ид дүрэлзэж байсан хүнд бэрх цаг, дээр нь эцэггүй хүүхдийг өсгөх нь дэндүү хэцүү байсан тул эх нь хүүгээ Чикаго руу авга эгч Лилиан Эллисон Спеллман, авга ах Луи Эллисон нартаа өсгүүлэхээр хүргүүлжээ. Тэд хүүг есхөн сартай байхад нь хүлээж авсан юм. Тиймээс тэрбээр 48 нас хүртлээ өөр эхтэй гэдгээ мэдээгүй, бас төрсөн эцгийнхээ нэрийг хэзээ ч мэдэж чадахааргүй болжээ.
Ларри Чикагогийн хойд дүүрэгт орших Южин Филдын бага сургуулийг төгсөөд Өмнөд Шорын дунд сургуульд элсэн суралцах болжээ. Дан еврей сурагчид амьдардаг, дунд сургуулийн дотуур байрны хоёр тасалгаанд тэрбээр өсч торнижээ. Энд байхдаа тэрбээр өргөж авсан эх Лилиан Эллисон Спеллман, эцэг Луи Эллисон нарыг санаж суудаг байв. Эцэг нь Крымээс цагаачлан ирсэн оросын еврей бөгөөд хатуу чанд, олон зантай байсан бол түүний энэ хахир хатуу занг эх нь ямагт зөөлөн сэтгэл, халуун дулаан аашаараа нөхдөг байжээ. Хөдөлмөрч чанарынхаа ачаар Луи Чикагод чамлахааргүй том үл хөдлөх хөрөнгө эзэмших болсон ч Их хямралын үеэр бүгдийг нь тавиад туучихсан гэдэг.
Л.Эллисон оюутан ахуй цагаасаа эхлэн маш хичээнгүй, амбицтай нэгэн болж төлөвшжээ. Тэрбээр хүн бүр ороод байдаггүй Иллинойсын их сургуульд орсон ч хоёрдугаар курст байхдаа орхижээ. Өсгөсөн эх нь нас барсан тухай мэдээ хүлээж аваад Ларри төгсөлтийнхөө шалгалтыг хаян гэрийн зүг одсон гэдэг. Зун нь найз Чак Вайстайгаа Хойд Калифорнид хэсэг хугацаанд амьдарч байхдаа анх компьютертэй нүүр тулжээ. Улмаар хэсэг хугацаанд Чикагод эргэн ирсэн боловч 1964 онд Хойд Калифорнид амьдрахаар эргэж иржээ. Энд тэр карьераа эхэлсэн юм.
Анх Atpex Corporation-д ажиллаж эхэлсэн тэрбээр 1977 онд Oracle-ын эхлэл болох Relational Software Инк компанийг үүсгэн байгуулж, банкны программ хангамж бүтээхээр ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр шинэ компанидаа 1400 ам.доллар оруулсан гэдэг.
Банкны программ хангамжийн салбарт амжилттай ажиллаж салбартаа тэргүүлэх болсон Oracle-тай 1990-ээд оноос Informix Software, Sybase зэрэг компаниуд хүчтэй өрсөлдөх болж, захирал Фил Уайт, Лоуренс Эллисон нарын сөргөлдөөн гурван жилийн турш хэвлэлийнхний хуудсыг чимж байв. Гэсэн ч эцсийн эцэст Фил Уайт санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр шоронд орж, Л.Эллисон 2002 онд Oracle-ын захирлуудын зөвлөлын даргын албан тушаалаа орхисноор энэ тэмцэл өндөрлөсөн түүхтэй. Ларриг албаа орхисноос хойш ч гэсэн Oracle амжилттай урагшилж байгаа бөгөөд 2009 онд Sun Microsystems-ийг худалдан авч одоо мэдээллийн илүү дэвшилтэт технологийг шинээр буй болгохоор ажиллаж байна.
Oracle 2005 онд түүнд 975 мянган ам.долларын нөхөн олговор өгч байсан бол 2009 онд 56.8 саяыг төлжээ. Үүний нэлээдгүй хэсэг нь цалин байдаг бол үлдсэн хэсэг нь зохиогчийн эрх, урамшууллаас бүрддэг байна.
“Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 122,6 тэрбум ам.доллар гэж үзэн, дэлхийн зургаа дахь баян хүнээр тодруулжээ. Өмнө нь тэрбээр 2000 онд хэсэгхэн хугацаанд дэлхийн хамгийн баян хүн байж үзсэн.
Хувийн амьдралын хувьд тэрбээр тийм ч тогтвортой амьдралыг туулсангүй. Түүнийг дөрвөн удаа гэрлэж байсан гэлцдэг (баталгаагүй эх сурвалж) бөгөөд хамгийн сүүлд Мелани Крафт хэмээх зохиолч бүсгүйтэй гэрлэжээ. Өмнөх гэрлэлтүүдээсээ Дэвид хэмээх хүү, Меган гэдэг охинтой.
Тэрбээр далбаат завины спортоор хичээллэж чамгүй амжилт гаргаж байжээ. Түүнээс гадна Эллисон нигүүлсэгч гэдгээрээ америкчуудын талархлыг хүлээдэг. Түүний байгуулсан буяны сан эрх нь зөрчигдсөн иргэдэд тусалдаг аж.
| Бизнесийн хаадын түүх: “Oracle”-ыг үндэслэгч Лоуренс Эллисон |
Бизнесийн хаадын түүх: Тансаг хэрэглээний хаан Бернар Арно
2022-03-29 10:04:11
Бизнесийн хаадын түүх: "Омахагийн зөнч" Уоррен Баффет
2022-03-15 10:03:00
Эцгийн хөрөнгийг арвижуулагч
2021-08-16 13:23:10
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32
2026-04-13 18:02:28
2026-04-13 17:26:08
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан зургаан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-13 16:35:52
2026-04-13 15:51:57
“Ногоон автобусны” хэргийг УДШ-ээр хэлэлцэнэ
2026-04-13 15:42:01
Баян-Өлгийд нас барсан 67 хүүхдийн нэр дээр тэтгэмж авч байсан нь илэрчээ
2026-04-13 15:28:34
Завханд дөрвөн настай хүүхэд мориноос унаж, нас барлаа
2026-04-13 14:55:44
“Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө ₮9,9 тэрбумыг нөхөж төвлөрүүллээ
2026-04-13 14:52:14
Монголд аялахаар ирсэн Солонгос иргэний цогцос Хүй долоон худгаас олджээ
2026-04-13 14:46:26
Гандангийн дэнжийн айлуудтай тохиролцож, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-04-13 14:39:32
Автомашины татвараа хугацаанд нь төлөөгүй бол нийт дүнгийн 10 хувиар торгоно
2026-04-13 13:30:10
2026-04-13 13:08:44
2026-04-13 12:54:14
2026-04-13 12:30:47
2026-04-13 11:40:27
₮2,7 тэрбумын хахууль авсан албан тушаалтанг шүүнэ
2026-04-13 11:36:07
Он гарсаар 58 хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ
2026-04-13 11:17:27
ЖДҮ-ийн зээлийн шаардлагагүй шат дамжлага, дүрэм журмыг хална
2026-04-13 11:09:30
2026-04-13 10:45:27
2026-04-13 10:02:44
2026-04-13 09:51:56
2026-04-13 09:41:00
БНСУ-д суралцагчдын гэр бүл бүх салбарт ажиллах боломжтой боллоо
2026-04-13 09:39:39
Сурагчдын III улирлын амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
2026-04-13 09:07:45
Салсан эхнэр, хоёр хүүхдээ байр суллаж өг хэмээн шүүхэджээ
2026-04-13 09:00:00
Өнөөдөр хангай, говийн нутгаар бороо орно
2026-04-13 07:10:49
Хаврын дунд сарын 26-ны могой өдөр
2026-04-13 07:07:37