Олон улсын эрдэмтдийн баг хиймэл оюун ухааныг ашиглан тархины харааны төвд шууд дохио дамжуулж, хараагүй хүнд дүрс хэлбэрийг дахин мэдрэх боломж олгох шинэ технологийг хүн дээр амжилттай туршлаа. Энэхүү судалгааны үр дүнг шинжлэх ухааны нэр хүндтэй Neuron сэтгүүлд нийтэлсэн байна.
Калифорнийн их сургууль, Швейцарын ETH Zurich болон Испанийн Мигель Эрнандесийн их сургуулийн судлаачид хамтран хүний тархины харааны хэсгийн хариу үйлдлийг урьдчилан таамаглах чадвартай хиймэл оюун ухааны алгоритмыг бүтээжээ. Уламжлалт бионик харааны төхөөрөмжүүд тархинд хэт хүчтэй цахилгаан цочрол өгөх эрсдэлтэй байдаг бол шинэ AI систем нь хамгийн бага цахилгаан гүйдлээр өндөр нарийвчлалтай өдөөлт өгөхөөр тооцоолдог онцлогтой.
Эрдэмтэд уг технологийг тархины гэмтлийн улмаас хараагаа алдсан 27 настай эрэгтэйд туршсан байна. Туршилтын явцад хиймэл оюун ухааны удирдлагатай цахилгаан дохио тархинд хүрснээр оролцогч гэрлийн гялбаа, цэг болон энгийн хэлбэр дүрсүүдийг ялган харж чаджээ.Түүний тархины харааны мэдээлэл боловсруулдаг хэсэгт 96 электрод бүхий төхөөрөмж суулгаж, цахилгаан дохиогоор мэдрэлийн эсүүдийг өдөөсөн байна.
Судлаачдын онцолж буйгаар энэхүү технологи нь одоогоор хүний харааг 100 хувь бүрэн сэргээх шатанд хараахан хүрээгүй ч нүд болон харааны мэдрэл нь бүрэн гэмтсэн хүмүүст зориулсан аюулгүй, ухаалаг бионик харааны төхөөрөмж бүтээхэд шийдвэрлэх алхам болж байна. Түүнчлэн сүүлийн үед нүдний торлог бүрхэвчийн доор суулгадаг PRIMA микрочипний эмнэлзүйн туршилтаар насжилттай холбоотой хараагаа алдсан өвчтөнүүдийн 80 гаруй хувь нь үсэг, тоо унших чадвараа сэргээсэн нь анагаах ухаан, хиймэл оюун ухааны салбарт томоохон дэвшил авчраад байгаа юм.
| Хиймэл оюун ухаан хараагүй хүнд дахин харах боломж олгож эхэллээ |
2026-11-24 09:33:44
2026-11-20 11:03:42
2026-11-19 10:45:15
2026-11-24 10:09:09
2026-11-24 09:44:19
2026-11-24 09:33:44
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2026-11-24 07:50:13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-11-24 07:48:51
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29