Дэлхийн хамгийн одтой хөрөнгө оруулагчдын нэг, “Омахагийн зөнч” хэмээн алдаршсан Уоррен Эдвард Баффет 1930 оны наймдугаар сарын 30-нд АНУ-ын Небраска мужийн Омаха хотод бизнесмэн, улстөрч Ховард Баффетийн ганц хүү болон төржээ. Уоррен Баффет багадаа хачирхалтай “бизнес хүүхэд” байсан бөгөөд үеийн хүүхдүүд нь эцэг эхээсээ халаасны мөнгө гуйж байхад тэрбээр айл, айлын хаалга тогшин бохь, кока кола зарж явдаг байв. Суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт таван настайдаа анхны зохиолоо бичиж, Математикийн хаан Гаусс таван настайдаа нягтлан бодогч аавыгаа ичээж байсан гэдэг. Уоррен Баффет мөн тэдгээр агуу хүмүүсий адилаар зургаан настайдаа анхныхаа наймааг хийж, анхны ашгаа олж байжээ. Тэрбээр өвөөгийнхөө хүнсний дэлгүүрээс зургаан ширхэг кока кола ундааг 25 центээр худалдаж аваад, 30 центээр зарсан гэдэг. 86 жилийн тэртээх таван цент өдгөө 89.2 тэрбум /2022 оны хоёрдугаар сарын байдлаар/ болтлоо өсөөд байна.
Мөнгийг өсгөх, ашигтай зүйлд хөрөнгө оруулах мэдрэмж түүнд байгалиас заяажээ. Ашигтай ажиллах компанийг алдалгүй харах бэлгийн нүдтэй тул тэрбээр хөрөнгө оруулагчдын дунд тэр бурхан шиг л нэр нөлөөтэй. Нэгэн үе “Уоррен Баффет хувьцааг нь худалдаж авсан” гэсэн “шум” тухайн компанийн хувьцааны ханшийг шууд өсгөдөг “бичигдээгүй хуультай” болсон байсан нь түүний хэр нөлөөтэй эрхэм болохыг батлах биз ээ. Учир нь дээрх сургаар хөрөнгө оруулагчид тухайн компанид уралдан хөрөнгөө даатгадаг байжээ.
Уоррен хөрөнгө оруулах ажлаа 1941 оноос эхэлжээ. Тэрбээр “City’s service” хэмээх компанийн гурван багц хувьцааг 38 ам.доллараар худалдан авч, эгчтэйгээ хэмтрэн эзэмшчээ. Гурван багц хувьцааны үнэ удалгүй 200 болж өссөн гэдэг. Тэрбээр дунд сургуулиа төгсөхдөө аль хэдийнэ 5000 ам.доллартай болсон байжээ. Энэ нь одоогийн ханшаар 42 мянган ам.доллар буюу жирийн америк иргэний жилийн орлогоос илүү гэсэн үг юм. Сургуулиа төгссөний дараа Пинсильваний Их сургуульд элсэн орж, хоёр жил суралцжээ. Дараа нь Омаха хотдоо буцан ирж Небраскагийн Линкольн хотын их сургуульд шилжин ирж, 3 жилийн дараа төгссөн байна. Дээд сургуульд суралцаж байхдаа эдийн засагч, хөрөнгө оруулагч Бен Грем, Дэвид Додд нарын боловсруулсан хөрөнгө оруулалтын хуулийг сайтар судлан толгодоо “суулгаж” авчээ.
Нэр алдартай хөрөнгө оруулагч Бен Грем, Дэвид Додд нар Уоррений замналд ихээхэн нөлөөлж чадсан юм. Бен Гремийн буй болгосон хөрөнгө оруулалтын хялбар энгийн хуулийг 21 тэй Баффет сайн ойлгож, тусган авсан байна. Сонингийн тасархай дээр гарсан материалаас санаа аван хөөцөлдөж гүйсний эцэст GEIKO хэмээх даатгалын компанийг эзэмших болж, улмаар “Беркшир Хэтэвэй” компанид хөрөнгө оруулжээ. 1965 он гэхэд тэрбээр компанийн 28 хувийг эзэмших болж, дараа жил нь зархирлуудын зөвлөлийн даргаар сонгогдлоо. Түүний нэг бүрийг нь 7 ам доллараар худалдаж авсан хувьцаа энэ үед 19 ам.доллараар үнэлэгдээд байв. Үүнээс дөрвөн жилийн өмнө буюу 1962 онд тэрбээр анхныхаа сая ам.долларыг олоод байжээ. 1971 онд орон нутагтаа алдартай “Сиз кэнди” хэмээх чихрийн үйлдвэрийг худалдан авсан нь мөн л оновчтой болжээ.
1973 оноос хэвлэл мэдээллийн салбарт анхаарлаа хандуулах болж Washington Post компанид хөрөнгө оруулж, 1977 онд “Buffalo Evening News”-ийг 32.5 саяар худалдаж авав. Анх долоон ам.доллар байсан “Berkshire Hathaway”-ийн нэгж хувьцаа 1979 онд 1305 ам.доллар болтлоо өсчээ. Эзнийхээ урагшгүй ажиллагаанаас болж дамдуурахад хүрээд байсан "Скотт энд Фэтзер, болон бусад олон олон компаниуд “Berkshire Hathaway”-ийн орлогыг нэмэгдүүлж байлаа. Тэрбээр “Berkshire…”-ээс гадна хувиараа хөрөнгө оруулах ажлыг 1967 оноос эхэлж Балтиморын их дэлгүүрийг худалдаж авсан байна.
Тэрбумтан гэхэд Уоррен Баффет тансаг хэрэглээнд дургүй бөгөөд 1991 онд худалдаж авсан супер онгоцоос өөр тансаг хэрэглээ гээд байх юм байдаггүй аж. Түүнийг компьютер хэрэглэдэггүй цорын ганц тэрбумтан гэж нэрлэдэгийг уншигчид бараг мэдэх биз. Тэрбээр одоо ажлаа өөр хүнд хүлээлгэн өгсөн ч шийдвэргаргахад нөлөөлдөг хэвээр. Эхнэр Сюзан Баффет нь 2006 онд нас барахад тэрбээр дурсгалыг нь хүндэтгэн дотны анд Билл Гейтсийн эхнэр Мелиндагийн тэргүүлдэг буяны санд хөрөнгийнхөө 85 хувийг гэрээслэн үлдээсэн нь дэлхий даяар шуугиан тарьсан билээ. Энэ тухайн үеийн үнэлгээгээр 37 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан болохоор арга ч үгүй юм. Ийм их хөрөнгө буяны үйлсэд хандивлаж байсан тохиолдол өмнө нь хэзээ ч гарч байгаагүй, цаашид ч гарахгүй биз ээ.
| Бизнесийн хаадын түүх: "Омахагийн зөнч" Уоррен Баффет |
Бизнесийн хаадын түүх: Тансаг хэрэглээний хаан Бернар Арно
2022-03-29 10:04:11
Бизнесийн хаадын түүх: “Oracle”-ыг үндэслэгч Лоуренс Эллисон
2022-03-22 10:01:08
Эцгийн хөрөнгийг арвижуулагч
2021-08-16 13:23:10
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32
2026-04-13 18:02:28
2026-04-13 17:26:08
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан зургаан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-13 16:35:52
2026-04-13 15:51:57
“Ногоон автобусны” хэргийг УДШ-ээр хэлэлцэнэ
2026-04-13 15:42:01
Баян-Өлгийд нас барсан 67 хүүхдийн нэр дээр тэтгэмж авч байсан нь илэрчээ
2026-04-13 15:28:34
Завханд дөрвөн настай хүүхэд мориноос унаж, нас барлаа
2026-04-13 14:55:44
“Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө ₮9,9 тэрбумыг нөхөж төвлөрүүллээ
2026-04-13 14:52:14
Монголд аялахаар ирсэн Солонгос иргэний цогцос Хүй долоон худгаас олджээ
2026-04-13 14:46:26
Гандангийн дэнжийн айлуудтай тохиролцож, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-04-13 14:39:32
Автомашины татвараа хугацаанд нь төлөөгүй бол нийт дүнгийн 10 хувиар торгоно
2026-04-13 13:30:10
2026-04-13 13:08:44
2026-04-13 12:54:14
2026-04-13 12:30:47
2026-04-13 11:40:27
₮2,7 тэрбумын хахууль авсан албан тушаалтанг шүүнэ
2026-04-13 11:36:07
Он гарсаар 58 хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ
2026-04-13 11:17:27
ЖДҮ-ийн зээлийн шаардлагагүй шат дамжлага, дүрэм журмыг хална
2026-04-13 11:09:30
2026-04-13 10:45:27
2026-04-13 10:02:44
2026-04-13 09:51:56
2026-04-13 09:41:00
БНСУ-д суралцагчдын гэр бүл бүх салбарт ажиллах боломжтой боллоо
2026-04-13 09:39:39
Сурагчдын III улирлын амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
2026-04-13 09:07:45
Салсан эхнэр, хоёр хүүхдээ байр суллаж өг хэмээн шүүхэджээ
2026-04-13 09:00:00
Өнөөдөр хангай, говийн нутгаар бороо орно
2026-04-13 07:10:49
Хаврын дунд сарын 26-ны могой өдөр
2026-04-13 07:07:37