“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нийслэлийн 1.6 сая хүнийг "хордуулах" үндэсний аюулгүй байдалд шууд "ЗАНАЛХИЙЛЭВ"

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нь эхнэр Ц.Машчухалын санал болгосноор түүний танил БНХАУ-ын иргэнтэй үгсэн тохиролцож, 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр ТТТ-2026-941 дугаартай гэрээ байгуулж, БНХАУ-ын “Хайнань мужийн Чэчэн олон улсын худалдааны” ХХК-аас нэг тонн нь 6500 юанийн үнэтэй, нийт 1000 тонн шахмал түлшний барьцалдуулагчийг худалдан авахаар тохиролцжээ.

Ингэснээр хувьдаа болон бусдад 1.082 тэрбум төгрөгийн ашиг олох давуу байдал бий болгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсныг АТГ газар дээр нь таслан зогсоогоод байна.

С.Даваасүрэн нь өмнө нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд мэрэгжлийн хяналтын газар байхад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргыг хашиж байсан нэгэн юм. Тэрбээр үйлдэл дээрээ баригдаж, хэргээ хүлээн, яллагдагчаар татан шалгагдаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд шууд ЗАНАЛХИЙЛСЭН С.Даваасүрэн өнөөдрийг хүртэл “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал аа!

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал алдагдаж, Улаанбаатар хотын 1.6 сая иргэнийг "хоморголон" хордуулж, эрүүл мэнд, амь насанд "заналхийлсэн" үйлдэл гарсаар байхад арга хэмжээ авахгүй, нүдэн балай чих нь дүлий мэт байсаар байх уу...

Өмнөх нийтлэлийг унших линк: https://chig.mn/news/3/single/18038


“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нийслэлийн 1.6 сая хүнийг "хордуулах" үндэсний аюулгүй байдалд шууд "ЗАНАЛХИЙЛЭВ"
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ