Олсноо багтааж ядсан баячуудаас мөнгийг нь хамгийн амархан арга юу болохыг мэдэх үү. Ердөө л ямар нэг чамин зүйл бүтээгэд өндөр үнэ хэлэх. Хэрэв ингэж чадах юм бол та өөрөө ч гэсэн тэдний эгнээнд нэгдэж болно шүү. Итгэхгүй байна уу… Тэгвэл энэ жил дэлхийн хамгийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд гуравдугаарт /157.9 тэрбум ам.доллар/ бичигдсэн Францын хөрөнгөтөн Бернар Арногийн түүх бодлыг чинь эрс эргүүлэх болно.
Б.Арно Францын Рубе хэмээн жижиг хотод мэндэлжээ. Максанс Дер Мец ахлах сургуулийг дүүргэж, улмаар Политехникийн дээд сургуулийг 1971 онд төгсөн барилгын инженерийн диплом өвөтөлсөн байна. Яагаад барилгын инженерийн мэргэжил эзэмших болсныг нь дурдахаас өмнө эцгийнх нь талаар хэдэн үг хэлэхээ мартчихаж. Тэрбээр Билл Гейтс шиг бүх зүйлээ 0-оос эхлээгүй юм. Эцэг нь багахан шиг барилгын компанитай байсан бөгөөд жижгэвтэр барилгын гүйцэтгэл хийн олз ашиг олдог байв. Бернар барилгын сургуульд орсон нь цэвэр эцгийнх нь санаа байв. Түүний сонголт ч зөвдөж Бернар эцгийнхээ байгуулсан жижигхэн компанийг тансаг харш барих талаар мэргэшсэн хамгийн чадварлаг, баян компани болгож чадсан билээ. Гэхдээ тэрбээр барилгын гол зах зээлээр Францыг бус АНУ-ыг сонгож эрх чөлөөний улсад амжилт олсон.
1979 онд эцгийнхээ залгамжлагчаар нэрлэгдсэн Арно төдий л удалгүй, Франсуа Миттераныг Ерөнхийлөгчөөр сонгогдсон жил (1981 онд) Fйrinel компаниа аван АНУ руу цагаачилжээ. Энд тэрбээр компаниа цэвэр орон сууцны байшингаар дагнадаг болгож өөрчлөөд дээр өгүүлсэн “Чамин зүйл бүтээгээд өндөр үнэ хэлэх” зарчимыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн юм. Өдгөө дандаа баячууд амьдардаг тансаг газрын нэр гэж бүгд мэдэх болсон нарлаг Флоридагийн Вест Палм Бийчийг тэрбээр тансаг хувийн орон сууцны хороолол болгон тохижуулсан бөгөөд өөрсдийгөө баян гэж боддог хүмүүст бодит өртгөөс нь хэд нугалан худалдаж байлаа. Тэрбээр хэтийдсэн өндөр үнэтэй барилгаа заримдаа төлөөний хүнээрээ худалдаж авахуулаад (өөрөө өөрөөсөө худалдаж аваад) дараа нь бусдад дамжуулан зарах овжин аргуудыг ч чадамгай хэрэглэдэг байжээ. Үүнийг харсан бусад баячууд ч нэгнээсээ дутуу гэж хэлэгдэхгүйн тулд өөр тансаг харшуудыг нь худалдаж авч байх жишээтэй. Сонин хэвлэлүүд баячууд хаана ямар тансаг харш худалдаж авсныг уралдан мэдээлж, Б.Арногийн халаас энэ хэрээр зузаарч байлаа.
Наяад оны дундуур болсон үл хөдлөх хөрөнгийн хямралд АНУ-ын бараг бүх хөрөнгө оруулагчдын үл хөдлөх хөрөнгийн хувьцаа облигац салхинд хийсэхэд Бернар Арно л ганцхан алдагдалгүй салсанд гайхах зүйлгүй юм. Учир нь бусад орон сууц нэг дахин ашиг авчирдаг бол түүний байшин тав зургаа нугарсан их ашгийг өгдөг байсан юм. Тэрбээр зөвхөн Америкт ч амжилт гаргаагүй юм. Баячууд гэдэг нэгнээсээ илүү гарахыг үргэлж хүсдэг гэдгийг мэдсэн тэрбээр Францын социалистууд эдийн засгийн илүү уламжлалт шинжтэй бодлого явуулах болсны дараа 1984 онд эх орондоо эргэн ирж тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Financiиre Agache компанийн захирлаар ажиллах болжээ. Хөрөнгө оруулалтын Лазард банк компанитай хамтран LVMH Буссак компанийг байгуулахдаа тэрбээр тансаг хатагтай нарын хэрэглээ болох Кристиан Диор, Ле Бон Марше компанийн хувьцаагаа л үлдээж бусдыг нь бүгдийг нь зарсан гэдэг. Компани байгуулсан даруйдаа тэрбээр ижил салбарын өрсөдөгчид болох дарс үйлдвэрлэгч Ален Шевалье, Молт Хеннеси, сүлжмэл эдлэл үйлдвэрлэх тал дээр хүчтэй өрсөлдөгч байсан Луис Вуиттон нарын зөрчилдөөнийг ашиглан заримыг нь өөртөө татаж, холдинг маягийн шинэ компанийг үүсгэн байгуулсан юм. Диор зэрэг брэндийн эрхийг эзэмшдэг асан шинэ групп бусад компаниудынхаа хувьцааг худалдан авч, заримыг нь “газрын хөрснөөс арчиж” орхисон билээ. Тансаг хэрэглээний бараагаа үйлдвэрлэхийн зэрэгцээ анх хөл дээр нь босгосон харш барих бизнесээ ч орхилгүй хийсээр явна. Одоо түүний LVMH, Кристиан Диор СА компани Швейцарийн Richemont, Франыцын PPR групптэй эн зэрэгцэн тансаг хэрэглээний бараа үйлдвэрлэгч дэлхийн хамгийн хүчирхэг компанийн нэгд тооцогдсоор байна. Түүний бусад компаниудын дунд урлагийн бүтээлийн дуудлага худалдаа явуулдаг "Phillips de Pury" бий.
Хувийн амьдралын хувьд Б.Арно хоёр удаа гэрлэсэн бөгөөд нийт таван хүүхэдтэй болжээ. Хүүхдүүдээс охин Дельфино Арно нь LVMH холдингийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог аж. Харин хоёр дахь эхнэр Элен Мерьсе нь Квебек хотоос гаралтай төгөлдөр хуурч. Ноён Бернар Арно нь дэлхийн хамгийн зартай урлагийн бүтээл цуглуулагчдын нэг юм. Тэрбээр Луис Вуиттон хэмээх санг үүсгэн байгуулсан бөгөөд орчин үеийн урлагаар дагнаж буй залуу зураачдыг уран бүтээлийг нь худалдаж авах замар дэмжих үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэхүү санд цугларсан бүтээлээр Jardin d'acclimatation хэмээх үзэсгэлэнг энэ ондоо багтаан гаргахаар зэхэж байгаа ажээ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозитой эртнээс найзалж анхны эхнэр Сесилии Сиганер-Альбенистайгаа гэрлэхэд нь гэрчээр оролцож байжээ. Тэрбээр улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Францын төрийн дээд шагнал Легионы одонгоор шагнагджээ.
| Бизнесийн хаадын түүх: Тансаг хэрэглээний хаан Бернар Арно |
Бизнесийн хаадын түүх: “Oracle”-ыг үндэслэгч Лоуренс Эллисон
2022-03-22 10:01:08
Бизнесийн хаадын түүх: "Омахагийн зөнч" Уоррен Баффет
2022-03-15 10:03:00
Эцгийн хөрөнгийг арвижуулагч
2021-08-16 13:23:10
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32
2026-04-13 18:02:28
2026-04-13 17:26:08
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан зургаан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-13 16:35:52
2026-04-13 15:51:57
“Ногоон автобусны” хэргийг УДШ-ээр хэлэлцэнэ
2026-04-13 15:42:01
Баян-Өлгийд нас барсан 67 хүүхдийн нэр дээр тэтгэмж авч байсан нь илэрчээ
2026-04-13 15:28:34
Завханд дөрвөн настай хүүхэд мориноос унаж, нас барлаа
2026-04-13 14:55:44
“Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө ₮9,9 тэрбумыг нөхөж төвлөрүүллээ
2026-04-13 14:52:14
Монголд аялахаар ирсэн Солонгос иргэний цогцос Хүй долоон худгаас олджээ
2026-04-13 14:46:26
Гандангийн дэнжийн айлуудтай тохиролцож, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-04-13 14:39:32
Автомашины татвараа хугацаанд нь төлөөгүй бол нийт дүнгийн 10 хувиар торгоно
2026-04-13 13:30:10
2026-04-13 13:08:44
2026-04-13 12:54:14
2026-04-13 12:30:47
2026-04-13 11:40:27
₮2,7 тэрбумын хахууль авсан албан тушаалтанг шүүнэ
2026-04-13 11:36:07
Он гарсаар 58 хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ
2026-04-13 11:17:27
ЖДҮ-ийн зээлийн шаардлагагүй шат дамжлага, дүрэм журмыг хална
2026-04-13 11:09:30
2026-04-13 10:45:27
2026-04-13 10:02:44
2026-04-13 09:51:56
2026-04-13 09:41:00
БНСУ-д суралцагчдын гэр бүл бүх салбарт ажиллах боломжтой боллоо
2026-04-13 09:39:39
Сурагчдын III улирлын амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
2026-04-13 09:07:45
Салсан эхнэр, хоёр хүүхдээ байр суллаж өг хэмээн шүүхэджээ
2026-04-13 09:00:00
Өнөөдөр хангай, говийн нутгаар бороо орно
2026-04-13 07:10:49
Хаврын дунд сарын 26-ны могой өдөр
2026-04-13 07:07:37