Ирэх арванхоёрдугаар сарын 3-нд өвлийн тэргүүн сарын шинийн 25 буюу Богд ламын их дүйчэн өдөр тохионо.
Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны "Алан унжлага" хэмээх гал тахиа жил 1357 оны өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн 1419 оны аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурханы шашинтан хэн боловч энэ өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна.
Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэх болон мал төхөөрөхийг мөн цээрлэдэг байна.
Энэхүү дүйчэн өдөр оюун ухааныг хөгжүүлж, билиг төгөлдөр болохын бэлгэдэл болгон зул өргөдөг уламжлалтай аж. Зулын гэрэл харанхуйг арилган гийгүүлдэгтэй адил бэлгэшээж, мунхгийн харанхуйг тайлж, оюуны гэгээ, ухааны гэрлийг дэлгэрүүлэхийг ерөөдөг ажээ. Дүйчэн өдрөөр сүсэгтэн болон хүрээ хийд зорин ном хуруулдаг, хурал номд даган баясах нь элбэг. Мөн гэртээ зул өргөж, цагаан хоол идэж, үгийг сайныг хэлэлцэж, хангай дэлхийдээ сүү идээний дээжийг өргөдөг соёл тогтжээ.
| Ирэх сарын 3-нд "Зулын 25" -н тохионо |
2026-11-24 11:44:42
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2026-11-24 07:50:13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-11-24 07:48:51
2026-11-24 16:10:23
2026-11-24 11:44:42
2026-11-24 10:09:09
2026-11-24 09:44:19
2026-11-24 09:33:44
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2026-11-24 07:50:13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-11-24 07:48:51
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29