Дэлхийн хамгийн баян гэр бүлийн гишүүн, Энэтхэгийн ДНБ-ий 3.5 хувийг дангаараа үйлдвэрлэдэг, улсдаа хамгийн томд тооцогддог Мумбайн хөрөнгийн биржийн арилжааны ихэнх хэсгийг бүрдүүлдэг Reliance Industries-ийн хяналтын (48%) багцыг эзэмшигч, эцэст нь дэлхийн 10 дахь баян хүн. Энэ бол эдийн засагчдын дунд “Алтан толгой” хэмээн хүндлэгдсэн тэрбумтан Мукеш Амбани юм. Тэрбээр бизнесээ 0-ээс эхлээгүй ч эцгийн буй болгосон суурь хөрөнгийг хэд дахин үржүүлсэн ухаантай хүү билээ.
Мукеш Амбани 1957 оны дөрөвдүгээр сарын 19-нд Йеменд Ази тивдээ хамгийн томд тооцогдох химийн үйлдвэр Reliance Industries-ийг үүсгэн байгуулагч, Дхирубхай Амбанигийн ууган хүү болон төрсөн юм. Мукешийг төрөх үед эцэг нь бага гарын бизнесмэн байсан ч хожим Энэтхэгийн аж үйлдвэрийн домгуудын нэг болтлоо өсөн дэвжжээ.
Мукешийг Мумбайн Химийн технологийн их сургуульд Химийн хавсарга шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, Стэнфордын Их сургуулийн бизнесийн факультетэд суралцах үед Дхирубхай Амбанигийн бие гэнэт муудсан тул 1981 онд эх орондоо ирсэн байна. Энэ цаг мөчөөс хойш ажил хэрэгт бүх цагаа зориулж иржээ. Тэрбээр компанийн удирдлагыг гартаа авснаас хойш Reliance Industries-д 60 өндөр технологийн үйлдвэрийг шинээр байгуулж эдийн засгийн хүчин чадлыг нь 12 дахин өсгөсөн гэдэг. Мукеш Жамнагарт дэлхийд томд тооцогдох нефть олборлох үйлдвэрийг өөрийн гараар цогцлоосны дээр эдүгээ Энэтхэгтээ хамгийн хүчирхэгт тооцогдож буй мэдээллийн “Reliance Communications”-ыг үүсгэн байгуулсан юм. Гэр бүлийн гишүүддээ бизнесээ хуваасны дараа “Reliance Communications” нь түүний дүү Анил Амбанигийн эзэмшилд очжээ.

Эхнэр Нита, охин Иши нарын хамт.
Мукеш Амбанигийн гэргий Нита хүмүүнлэгийн томоохон зүтгэлтэн бөгөөд тэд гурван хүүхэдтэй. 2007 онд Энэтхэгийн хэвлэлүүд түүний хөрөнгийг 63.2 тэрбум ам.доллараар үнэлж дэлхийн хамгийн баян хүнээр зарлаж байжээ. Харин “Форбс” сэтгүүлийн хувилбараар бол тухайн онд түүний хөрөнгө 43 тэрбум ам.долларар үнэлэгдэж байв.
Эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2008 онд Энэтхэгийн хөрөнгөтнүүд 200 тэрбумын алдагдал хүлээсэн гэсэн тооцоог гаргасан байдаг. Үүний дийлэнх хэсгийг 30.5 тэрбумыг алдсан Лакшми Миттал, хөрөнгөний үнэлгээ нь 58 хувиар буурсан Мукеш Амбани нар тэргүүлж байв.
Олны анхаарлыг өөрөөсөө ямагт хол байлгаж ирсэн тэрбээр дүү Анилтайгаа шүүхдэлцсэнээр хүссэн хүсээгүй хэвлэлийн баатраар тодроод амжсан. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсалтад ахынхаа өмнө гишгэх хүсэлдээ хөтлөгдсөн дүү нь хэрэг өдүүлсэн нь тэр аж. Гэвч шүүх даварсан дүүг байранд нь тавьж, ахын эрхийг баталгажуулснаар Мукеш дэлхийн баян хүн хэвээр үлдсэн юм.

Мукешийн гэр.
Тэрбээр тансаг амьдралд ихээхэн дуртай нэгэн бөгөөд гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж 27 давхар харш бариулаад эрх баригчдын зүгээс зэмлэлийн үг сонсч байв. Энэхүү тансаг харшид театраас авахуулаад онгоцны буудал хүртэл байдаг ажээ.
Цар тахлын жилүүдэд хөрөнгийн үнэлгээгээ өсгөсөн гэдэг үзүүлэлтээр түүнтэй зөвхөн “Амазон”-ы Жефф Безос л өрсөлдөх биз. 2017 онд 23.2 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан Мукеш Амбанигийн хөрөнгө 2018 онд 40.1, 2019 онд 50 тэрбум, өнгөрсөн жил 36.8 тэрбумаар үнэлэгдэж байсан бол энэ онд 84.5 тэрбум ам.доллар болж “Форбс”-ын жагсаалтын эхний 10-т орж иржээ.
| Эцгийн хөрөнгийг арвижуулагч |
Бизнесийн хаадын түүх: Тансаг хэрэглээний хаан Бернар Арно
2022-03-29 10:04:11
Бизнесийн хаадын түүх: “Oracle”-ыг үндэслэгч Лоуренс Эллисон
2022-03-22 10:01:08
Бизнесийн хаадын түүх: "Омахагийн зөнч" Уоррен Баффет
2022-03-15 10:03:00
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43