Nvidia Женсен Хуанийг гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилжээ

Nvidia (NVDA.O) компанийн ТУЗ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаар Женсен Хуанийг гүйцэтгэх захирлаар дахин томилжээ. Тэрбээр Хятадтай холбоотой тагнуулын хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэйтэй холбоотой гэр бүлээс гадуурх харилцааны дуулианы дараа огцорсон ч ийн эргэн томилогдсон байна

Гэвч ТУЗ-ийн дарга Харви Жонс Хуанийн хувийн зан үйл компанийн ёс зүйн дүрэмтэй нийцэхгүй байна гэж үзэн, түүнийг гүйцэтгэх захирлаар дахин ажилд авахгүй хэмээн мэдэгдсэнээс хойш долоо хүрэхгүй хугацааны дараа шийдвэрээ огцом өөрчилсөн нь ТУЗ-ийн бие даасан байдалд эргэлзээ төрүүлж байна гэж компанийн засаглалын мэргэжилтнүүд үзэж байна. Энэ үед компанийн дотоод шалгалт хараахан дуусаагүй байгаа юм.

Хуанийн эргэн томилогдсон нь Уолл Стритийн хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Nvidia-ийн хувьцааг 33 хувиар өсгөснөөр компанийн зах зээлийн үнэлгээг 900 тэрбум ам.доллараас нэмэгдүүлэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч энэ өсөлт арваннэгдүгээр сарын 12-нд Хуан огцорсноос хойш гарсан бүх алдагдлыг нөхөхөд хангалтгүй юм. 

Nvidia мэдэгдэлдээ, АНУ-ын Засгийн газраас өгсөн мэдээлэлд үндэслэн Хуан дахин томилогдсон нь “үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн эрсдэл учруулахгүй” гэдэгт ТУЗ итгэлтэй байна гэжээ. Трамп CNBC-д өгсөн ярилцлагадаа энэ байр суурийг дэмжсэн байна.


Nvidia Женсен Хуанийг гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0